Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянхонгорын Даншиг наадамд Улсын начин Ду.Батбаяр түрүүлэв


Ламын гэгээн Лувсандан­занжанцаны түмэн өлзий гийсний 375 жилийн ой, Говийн бүсийн их хурд-2014 хурдан морины уралдаан  долдугаар сарын 22-23 нд болж Хонгор нутгийн зон олон дэнж хотойтол сайхан наадлаа. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглож, Говь-Алтай аймгийн Бугад сумын харьяат, “Сүү” ХК-ийн бөх, улсын начин Ду. Баятбаяр, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат “Нармон” ХК-ийн бөх, улсын начин Ж.Чулуунбатаар найм давж түрүүллээ.

Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Монгол Улсын арслан П.Аюушийн үр, хүүхдүүд түрүү бөхийг 10 сая төгрөгөөр байлсан юм.
“Говийн бүсийн их хурд-2014” хурдан морины уралдаан Баянхонгор аймгийн Дуурсахын уудам хөндийд  болж Монгол орны өнцөг булан бүрээс цугласан шигшмэл хурдан хүлгүүд хурдлав. Ламын гэгээний түүхт их ой, Говийн бүсийн хурд уралдаан наадамчдын ая тухтай байдлыг хангах үүднээс 2000 сандал байрлуулж, LED дэлгэцээр уралдааныг шууд хүлээн авч үзүүлсэн нь олны талархлыг хүлээж наадамчид  сэтгэл хангалуун байв.

Азарганы уралдаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын аймгийн алдарт уяач Б.Бүрэнтөрийн хүрэн азарга түрүүлж, Баян-Овоо сумын Аéìãèéí àëäàðò óÿà÷ Д.Жаргалсайханы бор азарга аман хүзүүнд хурдалсан бол Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уяач Л.Ганхүлэгийн хүрэн, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач Д.Мөнхдэлгэрийн халтар, Баянхонгор аймгийн Богд сумын уяач С.Хүрэлсүхийн шарга азарга тус тус айрагджээ.

Их насны морьдод Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын тод манлай уяач Д.Ганбаатарын шарга түрүүлж, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын А.Пүрэвсүрэнгийн шодон буурал хоёроор орж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Г.Мөнхсайханы хүрэн, Говь-Алтай аймгийн Баян-уул сумын уяач Д.Цэрэнжигмэдийн сартай хамар цагаан хээр, Ховд аймгийн Мөст сумын уяач Б.Буяннэмэхийн хээр халзан айрагдав.

Одтой хиймортой хурдалж наадамч олны хүсэн хүлээдэг соёолонгийн түрүүд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уяач Д.Баярсайханы зээрд соёолон хурдалж Хонгор нутгийн зон олныг баярлуулсан бол аман хүзүүнд мөн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач И.Золбоотын хүрэн орсон байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач З.Тулгын хээр, Хэнтий аймгийн Баянхутаг сумын уяач Ц.Амарсанаагийн хул, Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Т.Зулзүсэмийн хул соёолон айргийн таваар хурдалжээ.

Ийн Баянхонгор аймгийн уяачдын, уяж хурдлуулсан морьд 4 түрүү 10 айраг авч өнгөтэй сайхан наадсан байна.
“Говийн бүсийн их хурд-2014” хурдан морины уралдааны айргийн таван морьдыг 10-2 сая төгрөгөөр байлсныг орон нутгийн удирдлагууд гардуулсан аж.
Говийн бүсийн их хурд наадмын Эрлийз морьдын уралдаанд Говь-Алтайн морьд өнгөнд хурдлав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан