Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мексик эрчим хүчний салбараа өөрчлөхөд бэлэн

Мексикийн сенат өчигдөр эрчим хүчний салбарт далайцтай өөрчлөлт явуулахад шаардлагатай сүүлчийн хуулийг дэмжжээ. Ингэснээр газрын тос ба шатдаг хийг олборлох төрийн монополь эрх дуусч гадаадын компаниуд энэ салбарт ажиллах боломжтой болж байгаа аж. Мөн хувийн компаниудыг цахилгаан эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байна. Энэхүү өөрчлөлтийг санаачлагчид нь ийм замаар улсынхаа эдийн засагт олон тэрбум ам.долларын гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татаж чадна гэж тооцоолж байгаа аж.
Үүнээс өмнө 76 жилийн турш зөвхөн Мексикийн төрийн мэдлийн компаниуд л цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба түгээх, газрын тос ба шатдаг хийн хайгуул хийх, олборлох эрхтэй байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан