Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багшлах эрхийн бүртгэл дуусчээ

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт багшаар ажиллах хүсэлтэй, багш мэргэжлээр их, дээд сургууль төгсөгчдөд эхний нэг жил багшаар ажиллах эрх олгох шалгалт удахгүй болох юм. Шалгалтад шинээр ажилд орох хүсэлтэй, багш мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшсэн төгсөгчид хамрагдах боломжтой юм. Тэгвэл тус шалгалтын бүртгэл хийгдээд дууссан байна. Харин шалгалт авах товыг хараахан гаргаагүй байгаа гэнэ.
Энэ жилийн хувьд манай улсад сургуулийн өмнөх болон бага ангийн багш нарын хэрэгцээ их байгааг урьдчилсан судалгааны дүнгээр гаргасан. Тиймээс шалгалтад тэнцсэн багш нар хэрэгцээт орон тоон дээр ямар нэг нэмэлт шалгуургүйгээр ажиллаж болох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан