Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АМГ-ын орлогч дарга М.Ариунбаярыг хориогүй байна

АМГ-ын дарга асан Д.Батхуягийг ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрлөө хууль бусаар олгосон хэмээн буруутгаж, Төв аймаг дахь цагдан хорих төвд хориод арав хоног өнгөрлөө. Түүнээс гадна энэ хэрэгт тус газрын орлогч дарга М.Ариунбаяр, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт, Эрх зүй, хуулийн тасгийн дарга Ч.Алтанбаатар, Статистикийн тасгийн дарга Х.Батбаатар нар холбогдоод байгаа аж.
Д.Батхуяг, М.Ариунбаяр нарыг тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон, бусдад шилжүүлсэн гэж буруутгаж байгаа бол тэдний дор ажиллаж байсан зарим хүнийг  
улсын нууцад хамаарах кадастрын зургийг гадаадынханд худалдсан, өгсөн гэсэн үндэслэлээр буруутган шалгаж буй гэнэ. Одоогоор Д.Батхуяг, Л.Даваацогт хоёроос бусдыг нь хориогүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан