Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЗХ-ны хөрөнгийг завшсан хэрэгт цагдаагийн ажилтан холбогдов

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд Хадгаламж зээлийн хоршоодын битүүмжилсэн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн тухай есөн хэргийг шалгаснаас наймыг нь хэрэгсэхгүй болгожээ. Одоогоор нэг хэрэгт цагдаагийн байгууллагын албан хаагчийг холбогдуулан шалгаж байгаа гэнэ.
Одоогоос найман жилийн өмнө шил шилээ даран дампуурсан Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид хохирлоо бүрэн барагдуулж авч чадаагүй л яваа. Тэд цагдаа, шүүхийн шатанд битүүмжилсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн заримыг үрэгдүүлж, хувьдаа завшсан байж магадгүй хэмээн үзэж дээрх албанд хандсан юм.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан