Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014-08-13
Тендер шалгаруулалтын нэр: Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн барилгын их засварын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0184
    
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн барилгын их засварын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн 2 жилийн дундаж нь 100.000 /нэг зуун мянган/  төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
100.000. 000 /нэг зуун сая/ төгрөгөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2жил, /2012, 2013 он/
Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа, мөнгөн дүн: сүүлийн 2 жил/2012, 2013 он/, 100.000.000  /нэг зуун сая/ төгрөг

Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай:

1. 2.1.1  Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
2. 2.2.1  Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

Цахим тендерт оролцогч 2.750.000  /хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөгийн дүнтэй цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.
Тендерийг 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 30минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

[Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15,
Самбуугийн гудамж,
Нийслэлийн засаг захиргааны IV байр
10 давхар, 1011 тоот,
мэргэжилтэн Б. Өнөрзул, 75757805]

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан