Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын Соёлын өдрүүд энэ сарын 22-нд эхэлнэ

Монгол Улс, БНХАУ-ын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 20 жил, дипломат харилцаа тогтоосны  65 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан БНХАУ-ын Соёлын өдрүүдийг энэ сарын 22-30-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм байна.

Хоёр улсын Засгийн газар 2014 оныг Монгол, Хятадын хоорондын солилцооны жил болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төрийн болон бусад бүхий л салбарт солилцооны арга хэмжээ зохион байгуулах юм. Мөн жилийн турш тоглолт, үзэсгэлэн, соёлын арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

Дашрамд дуулгахад хоёр улсын хооронд соёлын салбарт хамтран ажиллах гэрээг 1994 онд баталсан бөгөөд гурван жил тутамд шинэчлэн байгуулдаг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан