Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Японы уран бичлэгийн мастерууд бүтээлээ дэлгэнэ

Монголын соёл, яруу найргийн академиас зохион байгуулж буй Монгол, Япон уран бүтээлчдийн хамтарсан "Тэнгэр, нар, түншлэл" каллиграф буюу уран бичлэгийн үзэсгэлэн "Blue Moon" арт галерейн үзэсгэлэнгийн тахимд энэ сарын 20-нд нээлтээ хийнэ.

 Үзэсгэлэнг Монгол улс, Япон улсын хооронд соёлын харилцаа эхэлсний 40 жилийн ойд зориулж байгаа бөгөөд Япон улсын нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд тус үзэсгэлэнд оролцох юм. Тухайлбал, тус улсын Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газар, парламентын 30 гишүүн уг үзэсгэлэнд оролцохоор каллиграф бичиж байгаа тухай мэдэгджээ. Үүний дотор Ерөнхий сайд Шинзо Абэ, Гадаад Хэргийн сайд Ф.Кешида нар оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээллээ. Үзэсгэлэнг Японы талд зохицуулах ажлыг эрх баригч Либерал ардчилсан нам дахь бүлгийн ахлагч Н.Хаяаши Мото ахалж буй бөгөөд одоогийн байдлаар Ерөнхий сайд асан Ю.Хатуяама, Парламентын зөвлөлүүдийн танхимын дарга Эда Хаски нар бүтээлээ ирүүлээд байна.

Монголын талаас Монголын төр нийгэм соёлын зарим зүтгэлтнүүд, уран бичлэгийн мастерууд бүтээлээ дэлгэх аж. Тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Японы парламентын бүлгэмийн гишүүд Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа аж.Тус үзэсгэлэн гурав хоног үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан