Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анастасия Цэдэнбал: надад үзүүлж байгаа бүх хүндлэл өвөөгийн минь бүтээсэн зүйлийн ач


Монголын төрийг олон арван жилийн турш удирдан улс орны хөгжил, иргэдийн сайн сайхан, тусгаар тогтнолын төлөө асар их зүйл хийсэн монгол төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын ач охин Анастасия Цэдэнбал Улаабаатарт ирснийг олж мэдээд очиж уулзан ярилцлага авснаа хүргэж байна.

-Сайн байна уу? Та сайн явж ирэв үү? Монголд хэзээ ирсэн бэ?
-Өнөөдөр өглөө л ирлээ /өчигдөр/.

-Би зөв санаж байгаа бол та 2005 онд Монголд ирж байсан билүү?
-Тиймээ, би 2005 онд ирж байсан. Одоо есөн жилийн дараа хоёр дахь удаагаа Монголд ирж байна.

-Тэр үед та Монголын одод маш тод, их ойр харагддаг нь их сонин байсан гэж ярьсан байсан. Энэ удаа ирэхэд Улаанбаатар хэр өөрчлөгдөж вэ?
-Маш их өөрчлөгджээ. Би бараг танихгүй байна. Орчин үеийн олон шинэ сайхан барилга барьжээ. 2005 онд намайг ирэхэд харж байсан шиг их гэр хороолол ер харагдахгүй байна. Ямар ч байсан би Улаанбаатарт бууснаас хойш одоо хүртэл нэг ч гэр олж харсангүй. Есөн жилийн өмнө миний санаж байгаагаар Улаанбаатарын тал нь гэр хороолол байсан. Оддын тухайд энд тэнгэр нь цэлмэг, учраас үнэхээр сайн харагддаг юм байна лээ.

-Монголд хөл тавиад хамгийн анх юу хийсэн бэ?
-Улаанбаатарт ирээд хамгийн түрүүн энд Чингисийн талбайн хажууханд байдаг өвөөгийнхөө хөшөөнд очиж хүндэтгэл үзүүлсэн. Өвөөгийн хөшөөнд цэцэг өргөж, тэнд төрөл садны хүмүүстэйгээ уулзсан. Энэ бол энд ирээд миний хийх ёстой хамгийн гол зүйлсийн нэг байсан.

-Та өвөөгийнхөө тухай хэр сайн мэддэг вэ?
-Харамсалтай нь намайг зургаатай байхад өвөө маань өөд болсон. Өвөөгийн тухай миний дурсамж хүүхэд болгонд байдаг багын дурсамж. Гурав дөрөвтэй эсвэл тавтай хүүхэд улс төр гэж юу мэдэх билээ дээ. Тиймээс өвөөгийн талаарх миний дурсамж  гэвэл ачаа эрхлүүлэн тоглодог, надтай надад таарсан сэдвээр юм ярьдаг зүйлстэй л холбоотой. Харин өвөөгийн үлдээсэн өв, гүйцэтгэсэн үүргийн тухайд би энэ бүхнийг одооноос л бүрэн ухамсарлан ойлгож эхэлж байна гэж боддог. Ялангуяа, 2005 оноос хойш энд Монголд ирээд явсны дараа олон зүйлийг ойлгох болсон.
Учир нь, Орост амьдарч байгаа хүн ямар ч олон ном, дурдатгал уншлаа гээд тэр бүр сайн ойлгож, ухамсарлахад хэцүү. Заавал энд ирж, бодит байдлыг өөрийн нүдээр үзэж харж, сонсоод мэдрэх шаардлагатай байдаг юм байна лээ. Тиймээс хоёр дахь удаагийн Монголд ирж байгаа нь Монголыг ерөнхийд нь харж мэдрэхээс гадна өвөөгийн төрж өөссөн тэр газар нутагт нь очиж үзэх зорилготой. Миний энэ удаагийн гол зорилго Увс аймаг, Давст суманд очиж өөрийнхөө үндэс, угсаатай танилцлах. Миний хувьд Монголд байж эндэхийн агаараар амьсгалж, хүмүүстэй нь харилцана гэдэг их аз жаргал. Одоогийн миний энд байх хөтөлбөр нэг их удаан биш, ердөө долоо хоног. Тиймээс бид Увс руу онгоцоор нисч очно тэнд хоёр өдөр байна, тэр хоорондоо Улаагом, Давст суманд байдаг өвөөгийнхөө музейгээр орно, орон нутгийн хүмүүс, албаныхантай ч уулзах юм.

-Таныг ямар зүйл хүлээж байгаа бол гэж бодож байна?
-Би ер нь аль нэг тийшээ явахдаа найдах, хүлээхээс ангид байхыг хичээдэг. Учир нь, найдах, хүлээхийг дагаад байнга түгшүүр, гонсойх гэх мэт зүйлс хамт явж байдаг. Тиймээс би зүгээр л нээлттэй байж, өргөнөөр сэтгэн, болж байгаа бүхнийг чин сэтгэл, сайнаар хүлээн авахыг чармайдаг.

-Та цаашид Монголоор ахин зочлох, танилцах төлөвлөгөөтэй байгаа юу?
-Тийм боломж гарвал би үнэхээр их баярлана. Би өөрийн амьдрал, ажлыг Монголтой аль болох их холбоотой байгаасай гэж хүсдэг. Тиймээс би амьдралаа хэрхэн яаж Монголтой илүү нягт уялдаа холбоотой болгох талаар судалж байгаа. Ялангуяа ажил мэржгэлийн салбарт ямар өөрчлөлт хийвэл Монголтой илүү нягт холбоотой байх талаар бодож байна. Одоохондоо хамгийн ерөнхий тов гаргаад байгаа. Цаашид сэтгэлдээ энэ бүхнийг бодитоор хэрэгжүүлэх асар их хүсэл байгаа. Энэ хүсэл минь амьдралд хэрэгжих байх гэж бодож байна.

-Та монгол хэл судлаж үзсэн үү?
-Миний хувьд монгол хэл хэцүү. Хэд хэдэн ярианы дэвтэр, сурах бичиг надад бий. Тэгээд тэндээс зарим, үг, өгүүлбэр, хэллэг зэргийг сурч байсан. Зөв бигийн дүрмийг сурах их хэцүү санагдсан. Алс хол суугаад зөвхөн номоор сурна гэдэг маш хэцүү. Тиймээс ард олны дунд нь байж, байнгын харилцаатай байх нь их чухал юм байна лээ. Би ярианаас зарим үгийг ойлгоно, гадуур явж байгаад  хаяг гэх мэт зүйлсийг уншаад ойлгоно. Гэхдээ сайн ярьж, бодол санаагаа илэрхийлдэг болохыг тулд орчинд нь амьдрах, амьсгалах их чухал. Өөрөөр хэлбэл, номоор үзэхтэй зэрэгцэн, монголчуудтай байнга ярьж, харилцаатай байх хэрэгтэй. Иймд би ажил мэргэжлийн хувьд монгол хэлийг илүү нарийн судлахтай зэрэгцэн, монголчуудтай байнга харилцаа, холбоотой байх хэлбэрээр ажлаа зохион байгуулах боломж гарна гэдэгт их найдаж байна. Үүний тулд Москвад эсвэл Монголд байх эсэх нь чухал биш.

-Та өвөөгийнхөө өв сан судалдаг хүмүүстэй байнга холбоотой байдаг уу? Энд байгаа хүмүүстэй жишээлэхэд тогтмол холбоотой байдаг уу?
-Бид уулзаж танилцаад удаагүй. Харин цаашдаа байнга харилцаатай байна гэж найдаж байгаа. Ер нь би хүнтэй уулзах, танилцахыг зүгээр нэг тохиолдлын зүйл гэж боддоггүй. Өнгөц харахад тохиолдлын мэт санагдаж болох ч сайн бодоод ирэхээр тэр уулзалт болгон тохиолдлын юм биш байж, хувь тавилангаас тэгж зохицуулсан байжээ гэсэн дүгнэлт хийдэг.
Увсаас ирээд энд хэд хоногийг зөвхөн хамаатан саднуудтайгаа уулзах, илүү дотно танилцахад зориулна гэж төлөвлөсөн. Би залуучуудтай нь интернэтээр холбоотой байдаг. Гэхдээ интернэтээр холбогдох нэг хэрэг, бодит амьдрал дээр нүүр нүүрээ хараад уулзана гэдэг огт өөр зүйл шүү дээ. Тэгээд ч хамаатнуудтайгаа бүгдтэй нь интернэтээр холбогдож чаддаггүй. Залуучуудтай бол мэдээж чаддаг бол харин ахмад үеийнхэн маань тэр бүр интернэтээр чөлөөтэй холбогдож чаддаггүй. Иймд би ахмадуудтайгаа одоо ингээд уулзаж ярилцах боломжтой болж байгаадаа их баярлаж байна.

-Ингэхэд таны эмээг хүндэтгэн адилхан Анастасия гэж нэрлэсэн үү?
-Тэгсэн. Би мэдээж өвөө эмээтэйгээ хамт амьдардаг байхдаа байнга л ярилцдаг байсан ч Монголын төлөө, монголчуудын төлөө эмээгийнхээ хийсэн бүтээсэн зүйлсийг мөн л саяхнаас зохих ёсоор ойлгож эхэлж байгаа гэж болно. Миний хувьд жирийн эмээ. Тэгээд арай том болоод Монголд ирээд өвөө, эмээ хоёрын гүйцэтгэж байсан зүйлсийг салгаж ялган ойлгож эхэлсэн. Өвөө маань улс төр, эдийн засгийн салбарт, харин эмээ нийгмийн халамжийн салбарт ямар их зүйлийг Монголын төлөө хийж бүтээсэн болохыг ойлгоод тэр хоёроороо маш их бахархаж, хүндэлж явдаг.
Цаашдаа, удам, овгийнхоо нэр төрийг хамгаалах, хадгалах, Монголын хөгжилд, би өөрөө нэг хэсэг нь болж байдаг монголчуудын хөгжлийн төлөө өөрийн гэсэн хувь нэмэр оруулахад эцэг, өвгөдийн минь сүнс, сүлд намайг дэмжинэ гэдэг итгэж явдаг.

-Та одоо Орос, Москвад ямар ажил эрхэлдэг вэ?
-Би аялал жуулчлалын салбарт ажилладаг. Ази, Африк, Латин Америкийн орнууд руу аялал жуулчлал зохион байгуулдаг.

-Өнөөдөр Интернэтээс таныг Төвдөд ариун Кайлаас уулын өмнө зургаа авахуулсан байхыг олж харлаа?
-Тиймээ би Төвдөд хоёр ч удаа очиж байсан.

-Төвдөд очиход ямаршуу сэтгэгдэлд төрж байв? Ингэхэд та буддист уу?
-Хүний дотоод сэтгэлд их өөрчлөлт гардаг. Би буддын шашинтан болохоор ямар ч байсан надад тэнд их сайхан байсан. Ахиад нэг бус удаа Төвдөд очно гэж бодож байгаа.

-Та Монгол руу аялал зохион байгуулж байв уу?
-Би аялал жуулчлалын салбарт зургаан жил ажиллаж байгаа. Энэ бүх хугацаанд Монголын тухай үргэлж санаж байсан. Тиймээс Монгол руу ч жуулчлал зохион байгуулж байлаа. Жилдээ 3-4 удаа жуулчид явуулдаг. Газар нутаг, түүхэн дурсгалтай танилцах, загасчлах гэсэн хүмүүс гол төлөв Монголыг зорьдог.

-Москвад байдаг найз нар чинь таны өвөө, овгийн талаар олж мэдээд гайхдаг уу?
-Зарим найз огт мэддэггүй. Мэддэг нэг нь их тайван хүлээцтэй ханддаг. Одоо өөр цаг үе, өөр үнэт зүйлстэй болсон шүү дээ. Харин ахмад үеийн хүмүүс бол арай өөр.

-Та өөрөө Монголоор удаан аялах, жуучлах талаар бодож байсан уу?
-Энэ бол миний гол хүсч, мөрөөддөг зүйлийн нэг. Ажил төрөл, нөхцөл байдал таараад Монгол орноор, Алтайн улсаар жуулчлах, явган аялах боломж гарвал их баярлана.

-Эцэст нь Монголд ирсний дараа төрж байгаа сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцана уу?
-Би Монголд ирсэндээ үнэхээр их баяртай байгаа. Энэ газарт ахин хөл тавихыг олон жилийн турш хүсч, мөрөөдсөөр ирсэн. Яг одоо би маш их аз жаргалтай байна. Ийм олон хүнтэй уулзан танилцаж, ярилцаж байгаадаа үнэхээр баяртай байна. Хүний амьдралд байдаг хамгийн үнэтэй, чухал зүйл нь бидний уулзаж учирж байгаа хүмүүс гэж боддог. Би Монголд ирэх боломжийг бүрдүүлж өгсөн тэр бүх хүнд бүгдэд нь маш их талархаж байна.
Надад энд үзүүлж байгаа бүх хүндлэл өвөөгийн хийж бүтээсэн зүйлийн ач, өөрийгөө дэндүү залуу, зарим талаар энэ бүх хүндлэлийг авах болоогүй  гэдгийг маш сайн ухамсарлан ойлгож байгаа. Ингэж ойлгох тусам миний дотор энэ хүмүүсийн сайхан сэтгэлийн ачийг ёс төртэй хариулах  юмсан, Монголд өөрийн гэсэн хувь нэмэр оруулах юмсан гэсэн хүсэл улам их оргилж байна.
Би Монголд хайртай, монголчуудад хайртай, надад их дотно байдаг, ирээдүйд миний хувь тавилан Монголтой  маш нягт холбоотой байх болно гэдгээ чин сэтгэлээсээ хэлье.

0 Сэтгэгдэл
Умная девочка. Глубокую поклонность к твоему дедушку и бабушке и мы не забудем их. Они жили только за нас. Удачу тебе. Приезжаете как можно больше и принимаете нас как родной.
Манайхан хаагуур дагуулж яваад байгаан бэ. Гэр хороолол харагдахгүй байна гэхийг бодход туулын урдуур , эсвэл ордноос урагш нь авч яваад байгаа бх нь
ХАХАХА зөв хэллээ Цэдэнбал дарга маш их зүйлийг хийсэн хүн одоо цагт ирээдүйд ч энэ хүн шиг ингэж их зүйл хийчих хүн гархуу МГЛ-н улс төрд гарах уу гарахгүй дээ
TSeden bal agsan Mongold ich buteen baiguulaltiig ehluulj aj ahui huduu aj ahui aj uildveriin oroniig bii bolgoson tuuhen gavijatai hun,,, tuushtai eh oronts hun umhii hujaa nariig albadan gargaj baisan hun nuugdaj uldsen jmnuudiin ur huuhduud Uzen jdaad shees ni goojih nee tuuh martadaggui jm
uvuu emee chini mnl-d ih yum hiisen humuus shuu
uvuu emee chini mnl-d ih yum hiisen humuus shuu
Minii nutgaas burhan ch guisan ***** og gedeg ugiig martsan hun dee orst nutgaa ogood orstoo uhsen hun enenii hajuud horloogiin chobalsan gedeg hun jinhen ydirdagch bn hun um
Setgedel unshaad setgel ih hudulluu ene busguitei holboo yaj barih be.
mongold ih yum hiiswn hun de ogoogiin tenegud shig l idej uuh bayajihin ovchin tusaj mongoni bool bolj baigaagui yum dag Uls orni erh ashgiig hangiin turuund tavidag hun bailaa
Bal dargiinhaa buyand odii zeregtei amidarlaa odoo zugeer morooroo baij baigaad orond orj otond idegdej guistlee ene nogoo ardchilal gene lee daraa n yahab,,,,,,,,,,,,,,,,,
Энд бичсэн сэтгэгдлүүдийг энэ охин уншиж л байгаа байх гэхдээ Бал даргыг үгүйсгэж байгаа хүмүүсийг ойлгож байнаа. Тэр хүмүүсийн элэнц эмгэн нь манж хятадын ягааны гудамжинд ***** байж байгаад 1900 д оны үед Монголд тэмбүү оруулж ирсэн хүмүүсийн удам угсаа байхгүй юу
ХАХАХА зөв хэллээ Цэдэнбал дарга маш их зүйлийг хийсэн хүн одоо цагт ирээдүйд ч энэ хүн шиг ингэж их зүйл хийчих хүн гархуу МГЛ-н улс төрд гарах уу гарахгүй дээ
mundag hvn shv de bal darga tvvhe medehgvi malnuud bitgii tenegt
Bal darga mongold ix yum xiisen xun tuunii oxind az jargai xusi
albani hvn yum bn medeej shuud mongol yawlaa en ter gewel yawuulahgv bh ajil turuluu zohitsuulna tgeed mongolin talaas urilga en ter aylalin zorilgo gd baahan yum bolson bh daa
joohon uhaaraltai baigaach
estoi novshbna daa
Юмжаагийн Цэдэнбал агуу хүн байсныг манай улс төрийн олон зүтгэлтэн хэлсэн байдаг. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй тань их буугаар буудна гэсэн үг байдаг. Ач охинд аз жаргал хүсье
ljhlkhlkjhlkjhlkjhlkjhlkj
бэлэглэсэн нутгыхаа хамт орос улсдаа таал***** төгсвөө. Монголын хувь заяагаар тоглосон хүмүүс нэг иймэрхүү төгсгөлтэй байдаг.
estoi novshbna daa
Тумгаар тогтнолыг Цэдэнбал биш Чойбалсан Сталин 2 бидэнд үлдээсэн юм шүү Дайны дараа Баруун европ Хядадад манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн энэ 2 хүнд ямагт талархах хэрэгтэй Харин Цэдэнбал бол бүтээн байгуулалт хөгжил дэвшил гэдэг юмыг жинхэнэ утгаар нь хийж улс орноо сайхан авч явсан удирдагч Энэ ач охинд нь аз жаргал хүсье Манай зарим сэтгэгдэл бичиж байгаа нөхдүүд арай ч дээ гэмээр юм бичих юмаа Толгой ч гэж ёстой олгой юмаа ийм байхаар бид яаж хөгжих вэ дээ
chaslivo,tvoi dedushka u menya genyi top leader,
Shan yriltslaga bnaa Mongold olon udaa irj olon zuiliig uzej harj bas hiigeerei. Tegeh erhtei hunii udam ugsaa shuu de
Zarim setgegdliig unshihad uneheer uur shigee yaduu setgedeg humuus haragdah um..Tsedenbal gedeg hunii hucheer bid TUSGAAR TOGTNOLTOI udii zeregtei yavj bgaagaa medehgui um...
hun huniig oorteigoo ijilhen bodoh yum daa
Ийм боловсрол мэдлэгтэй удам угсааны хүнийг доромжилж бичиж байдаг монголчууд яагаа ч үгүй байна даа.Асар бүдүүлэг соёлгүй,боловсролгүй харанхуй байна өмнөөс нь маш их ичих юм өөрөө мэдээж сайт уншиж харж л байгаа байх тэр хүний бодож байгаа манай зэрлэгүүдийн бодож байгааг
ЧД УИД-н баруун 24-р сургуулийн чанх урд 2 өрөө байр зарна утас 96450976
Uhaantai saikhan ohin baina. Chamd sain saikhniig husie.
huurhii heden 5 sanaatai goridoj irsen biz dee. oldoh bolov uu daa. Orosiin hurgen uvgunii nereer biznes hiideg garuud uy l bol doo. esvel turshuul" tanduul hiij yavaa biz dee
hun huniig oorteigoo ijilhen bodoh yum daa
huurhii heden 5 sanaatai goridoj irsen biz dee. oldoh bolov uu daa. Orosiin hurgen uvgunii nereer biznes hiideg garuud uy l bol doo. esvel turshuul" tanduul hiij yavaa biz dee
saihan mongol zaluutai ger bul bolooroi mongol zaluu bna uu
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц 8 сарын 6-ны Бямба гаригт 12:30 явагдах ба лекцэнд суух бүтээгдэхүүн илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц 8 сарын 6-ны Бямба гаригт 12:30 явагдах ба лекцэнд суух бүтээгдэхүүн илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Chinii sudsaar aguu Chingis haanii tsus ursaj baigaag hezeech ***** martaarai, martsan ch tsus chini Mongol l baikh bolno. Amidral bolon ajild chini amjilt husie.
saihan mongol zaluutai ger bul bolooroi mongol zaluu bna uu
ukhaalag bas saikhan setgeltei okhin baina. sain udam sudartai hun iim l baidag baih daa. saikhan amraad ireerei okhin mini. Minii nutagt
Долоохон хоног ирсэниигээ их юм гэж бодоод байгаа дура. Иимэрхии харь сэтгэлтэй новшнуудыг битгии дагаж гуйгээд далдганаад байцгаа. Монго, бэлэг л сонирхож яваа
mongold ireh bolomjiig bvrdvvlsen gehiig bodhod naashaa irhed asuudaltai baidag hereg v? orosuud haaj boogood baidag ym bolow u?
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Baga nasnii huuhedtei aild:Salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
Хамгийн их уншсан