Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

40 насны босго алхаад ээж болсон алдартнууд


Өнөөдөр оддын дийлэнх нь 40 гарсан хойноо гэр бүл зохиож үр хүүхэдтэй болохыг хичээдэг болжээ. Гэвч бүсгүйчүүдийн хувьд 40 гарч төрнө гэдэг биологийн  хувьд хожимдсон төрөлт болдог. Харин одод хожимдсон гэж бараг л үздэггүй. Алдарт Моника Беллучи хэрвээ эрүүл мэндийн хувьд элдэв асуудалгүй бол ахиад ч хүүхэд төрүүлэхэд бэлэн байна гэжээ. Ингээд 40 гаруй насандаа төрсөн ододтой танилцая.

Моника Беллуччи

 Моника Беллуччи жирэмсэн байх үедээ
Тэрээр өөрийн анхны охин Девагаа 39 насандаа төрүүлсэн байна. Харин хоёр дахь охин Леонаа 45 насандаа төрүүлжээ.

Моника Беллуччи бага охин Леоны хамт

Хоёр дахь төрөлтийнхөө тухайд Моника ярихдаа: « Би өөрийгөө зоригтой гэж боддоггүй ээ. харин азтай хүн гэж боддог. Би 39 настайдаа анхны охиноо Умбри хотын энгийн л нэг эмнэлэгт өөрөө төрүүлсэн.  Хоёр дахь төрөлт маань ч хэвийн байгаа. Гэхдээ бүсгүйчүүдэд хожуу ч гэсэн өөрөөрөө төрж болдог юм . Би жишээ нь байна гэж хэлмээргүй байна. Учир нь миний насны ихэнх бүсгүйчүүд тээгч эхэд ханддаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ өөрөө жирэмсэн болж чадаагүй бол мэдээж тэр эмэгтэйчүүдийн нэг л байх байсан биз” гэжээ.
Холли Берри

Холли охин Налатай

Холли анхны охин Нала Ариэль Обриг 42 насандаа төрүүлсэн байдаг. Тэр жирэмсэх байх явцдаа элдэв хүндрэл үзүүлээгүй гэдэг. Гэтэл тэрээр саяхан 47 насандаа хоёр дахь хүү Масео Робертыг төрүүлжээ. Жүжигчин бүсгүй би ахиад ээж болно гэж огт төлөвлөж байсангүй. Өөрийгөө хүүхэд төрүүлэхэд дэндүү хөгшдөнө ч гэж бодож байлаа. Гэтэл амьдрал надад түүнийг бэлэглэсэн юм. Би одоо ч энэ аз жаргалдаа итгэж чадахгүй л байна гэсэн аж.

Холли хүү Масеотой


Николь Кидман

Николь Кидман жирэмсэн байхдаа
Николийн хувьд анх жирэмсэн болсондоо үнэхээр итгээгүй гэдэг. Учир нь тэрээр олон жил үргүйдлийн эмчилгээ хийлгэсэн. 2008 онд хөгжимчин Кит Урбантай гэр бүл болоод тэрээр 40 насандаа анхныхаа охин Сандэй Роузыг төрүүлсэн байна. Гэвч тэрээр ахиад жирэмсэн болж чадахгүй гэдгээ мэдсэн учраас 2012 онд тээгч эхэд хандаж хоёр дахь охиноо өлгийдэж авсан юм.

Николь Кидман, Кит Урбан нар охидтойгоо

Сальма Хайек

Сальма жирэмсэн байхдаа
Сальма 41 насандаа охиноо төрүүлсэн юм. 2007 онд тэрээр Францын бизнесмэн Франсуа Анритай гэрлэж Валентина охиноо төрүүлсэн билээ. Сальмагийн хувьд жирэмсний явцад хамгийн хүнд байсан зүйл нь жин нэмэх байж. Тэрээр жирэмсэлсэн өдрөөсөө эхлээд төрөх өдрөө хүртэл 23 кг жин нэмсэн аж. Гэхдээ тэр өнөөдөр хуучны Сальма болж чадсандаа бас хөөрхөн охинтой болсондоо аз жаргалтай байна гэж ярих дуртай.

Сальма Валентина охинтойгоо

Мэрайя Кэри

Мэрайя Кэри жирэмсэн үедээ хэд хэдэн зургаа олон дэлгэж байсан юм
Дуучин бүсгүй 41 насандаа хоёр ихрээ төрүүлж охиндоо Монро, хүүдээ Мароккан хэмээн нэр өгсөн байдаг. Мэрайя Кэригийн хувьд ээж болох зам тийм ч дардаг байсангүй.  Жирэмсний явцад хүүхдийн тархинд цусан хангамж дутагдалтай байгааг дуулгаж, төмөр дуталд орж байна гэдгийг эмч байнга анхааруулж байсан аж. Хүүхдүүдээ тэд хийсвэр хагалгаагаар төрүүлсэн юм. Одоо Мэрайя Кэри хоёр ихрээ өсгөөд аз жаргалтай амьдарч байгаа аж. Тэрээр ахиад хүүхэд төрүүлэхгүй гэж ам гарчээ.

Мэрайя Кэри хүүхдүүд нөхрийн хамт

Селин Дион

Селион Дион нөхөр хүүхдүүдийн хамт
Анхны жирэмслэлтийн хувьд Селин Дион тийм ч хүндрэлтэй байсангүй. Харин дуучин нөхөртэйгээ ахиад хүүхэдтэй болохоор хичээсэн ч олон удаа бүтэлгүйтжээ. Эцэст нь дуучин 42 насандаа хоёр ихрээ төрүүлсэн юм.

«Миний бодлоо би жил гаруй жирэмсэн явсан байх. Би хэзээ ч бууж өгөөгүй.  Энэ бол мэдээж миний бие махбодиос ихээхэн шалтгаалж байсан л даа. Миний эч сүүлдээ намайг түр завсарлаач гэж хүссэн. Гэвч би эцсийг нь хүртэл явна. Хэрвээ хүүхдүүдээ төрүүлтэл нэг ч хөдлөлгүй орон дээр хэвт гэвэл хэвтэе. Хүүхдүүд минь миний амьдралын хамгийн сайн сайхан нь байх болно” гэж л бодож байлаа.
Ума Турман

Ума Турман гурав дахь төрөлтийнхөө өмнө

Топ модель бас жүжигчин Ума Турман гурав дахь охиноо 42 насандаа төрүүлжээ. Розалинд Арушу Аркадину Алталун Флоренс Турман-Бюссон гэх уртаас урт нэртэй охин ээжийгээ багагүй зовоосон гэнэ. Төрсний дараа жүжигчин хөл дээрээ босох гэж багагүй цаг зарцуулсан байна.

Ума Розалинд охинтойгоо

Жулианна Мур

Жулианна охин нөхрийн хамт
Жулианна Мур анхны охин Калебагаа 37 насандаа төрүүлжээ. Тэрээр 42 насандаа Лив Хелен охиноо төрүүлсэн юм.

Жулианна охин Ливтэйгээ
«Би хүүхэдтэй болохыг юу юунаас их хүсч байлаа. Миний хүсэл мөрөөдөл ч биелсэн юм» — хэмээн Мур ярьжээ.

Марсия Кросс

Марсия жирэмсэн байх үедээ
Марсия Кросс Николь Кидманы адил үргүйдлээ олон жил эмчлүүлсэн юм. Тиймээс жүжигчин үр шилжүүлэн суулгах замаар жирэмсэн бол 45 насныхаа төрсөн өдрийн өмнөхөн төрсөн байна. Тэрээр жирэмслэлтийн явцад багагүй хүндрэл гарч байсан учраас хүүхдээ төрөхөөс сарын өмнө хийсвэр хагалгаагаар төрүүлсэн аж.

Марсия Кросс охидын хамт
« хэрвээ би 35 нас хүрэхээсээ өмнө хүнтэй сууж хүүхэд төрүүлсэн бол өнөөдөр хүүхдүүдээ хайрлаж байгаа шиг хайрлах байсан болов уу гэдэгтээ эргэлздэг.  Мөрөөдөж, хайрлаж олсон учраас би тэднийгээ өөрөөсөө ч харамлах нь холгүй өсгөж байна гэжээ.

Гвен Стефани

Гвен жирэмсэн байхдаа
Гвен  хоёр ч хүүтэй. Гэвч дуучин маань 43 насандаа ахиад жирэмсэн болжээ. Энэ оны эхээр тэрээр гурав дахь хүүгээ төрүүлж, Аполло хэмээн нэрлэжээ.  Жирэмсний эхний саруудад дуучны биеийн байдал жаахан хүнд байсан ч төрсний дараа тэрээр ахин гэрэлтэж эхэлсэн байна.

Гвен Стефани Аполло хүүгийн хамт
« Жирэмсэн гэдгээ сонсоод үнэхээр баярласан” хэмээн дуучин ярьжээ.

Линда Евангелиста

Линда Евангелиста жирэмсэн байхдаа
Алдарт загвар өмсөгч маань 42 насандаа хүүгээ төрүүлсэн юм.

Линда Августин хүүгийн хамт
Эдгээр оддоос гадна Ким Бейсинжер /41 насандаа айрлэнд охиноо төрүүлсэн/, Сьюзан Сарандон / 42 насандаа хоёр дахь хүүгээ 43 насандаа гурав дахь хүүгээ төрүүлсэн/, Мерил Стрип /42 насандаа 4 дэхь охиноо төрүүлсэн/ нар мөн 40 гарсан хойноо хүүхдээ төрүүлсэн байдаг.

1 Сэтгэгдэл
40 насандаа 2 дахь хүүхдээ, 41 насандаа 3 дахь хүүхдээ гаргаж байна. Олон хүүхэдтэй болно гэж бодож байсангүй. Сайн нөхөртэй бол бие сайтай бол хэдэн ч хүүхэдтэй байсан сайхан шүү.
goe yumaa
монголд үр шилжүүлэн суулгуулах хэр найдвартай вэ?
аз жаргал хүсье. гоё юмаа
би 4 настай хүүтэй 26настай,,, одоо хөөрхөн гүнжтэй болмоор байна бурхан мин хөөрхөн гүнж заяаж өгнө гэдэгт итгэж байгаа охинтой болчих юм бол хүсэл мин биелэхн тэр
bi mongol emegtei.anhniihaa huuhdiig 42 nastai gargasan 2 doh huuhdee 46 nastai gargasan.odoo nuhur ohin,huu 3taigaa evtei 4 amitan shig az jargaltai amidarch bn .burhan ahiad ur hairlaval huleej avahad belen bn.bur burhanaas dahiad neg ur hairlaach gej guiya
аз жаргал хүсье. гоё юмаа
Bi 40 n nastai . Udahgui nad 2 dahi huuhed mine irne gedegt itgedeg shuu. Bayarla
goe xaragdaj bnaa bvgdeeree
bi odoo 40 nastai 2 huuhedtei odoo huuhedtei bolmoor bna 3 dahi huuhed maani yamar huuhed bh bol geed l moroodood bgaa burhan tenger nadad dahiad hoorhon ur belegleh bh gej bodoj huleej husej bgaa
Bi ch gesen 40teiduu huurhun ohintoi bolnoo, bi odoo 39tei, baga huu mini 2toi, burhan mini bidend byatshan gunj ilgeegeerei.
bi ch 40 nastaidaa ohinoo toruulnee bi tegj toloblosn bga bi odoo gadaadad surdg ajilldg bolhr yun nohor huuhed
Burhan nadaa ur hairlaasai 40 nasand mini
Хамгийн их уншсан