Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Миний ах атаман” киноны албан ёсны постер цацагдлаа

Ирэх сарын 12-нд бүх кино театруудаар нээлтээ хийх "Миний ах атаман" киноны албан ёсны постер цацагдлаа. Тус бүтээл нь кино урлагт нэгэх өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн сайхан бүтээл болсон байх хэмээн нэлээн хүлээлтийг үүсгээд байгаа юм.

“Fantastic production”, "F Studio" “Монголын соёл урлагийн менежмент”-ийн холбооны хамтран бүтээсэн "Action drama" жанрын уран сайхны киноныхоо зураг авалтын ажлыг 2 сарын туршид авч дууссан юм.

Миний ах атаман" киноны зохиолыг УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, Р.Эрхэмбүрэн нар бичсэн бол киноны ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, 2-р найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Ц.Амартүвшин /F Studio-н Захирал/ нар ажиллажээ. Харин  уг киноны гол дүр жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх,  СТА М.Хулан, Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр  МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тоглож байгаа аж. Мөн Андра загварын агентлаг болон СУИС-ын оюутнууд оролцон тоглосон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан