Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Саакашвили гоо сайхандаа төсвөөс 450 мянган ам.доллар зарцуулсан гэнэ

Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс сонгуулиар ялагдан суудлаасаа буусны дараа хуучин сөрөг хүчин байсан шинэ эрх баригчид тэдний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгасаар шоронд хорьдог нь түгээмэл үзэгдэл. Гүржийн экс Ерөнхийлөгч Михаил Саакашвили яг ийм асуудалтай тулгараад байна. Америк, Европын холбооны шууд дэмжлэгтэйгээр хийгдсэн “Сарнайн хувьсгал” –аар Ерөнхийлөгч болсон Саакашвили нь хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ болж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн их анхаардаг хүнийн нэг байв.
Сонгуулиар нам нь ялагдан суудлаасаа буусны дараа түүний талаар таагүй баримтууд ар араасаа цувран гарч эхэлсэн. 2004 онд Өмнөд Осетийг эргүүлэн нэгтгэх байлдааны ажиллагааг нарийвчлан бодож боловсруулаагүйн улмаас Гүрж дайнд ялагдан хүн хүч, техникийн асар их хохирол амссан болж таарлаа. Дайны дараа Оросын авсан хориг арга хэмжээний үр дүнд Гүржийн дарс, рашааны гэх мэт бүтээгдэхүүнээ Орост борлуулах боломжгүй болж эдийн засгийн асар  их хохирол амссан нь бас л Саакашвилийн буруу болж таарлаа. Ерөнхийлөгч байх үед нь Ерөнхий сайд байсан Зураб Жвания учир битүүлгээр нас барсан, сөрөг хүчний жагсаалыг сум, бороохой, нулимс асрагуурлагч хий зэргийг ашиглан хэрцгийгээр тарааж, олон зуун гэмгүй хүнийг хэлмэгдүүлэн баривчилсан болж таарлаа.

Шийдвэр гаргахдаа сайд нар, Засгийн газартай зөвлөлддөггүй дангаар бүгдийг шийддэг болж авторитар засаглал тогтоосон.
Саакашвилид итгэлтэй, үнэнч гэдгээ баталсан хүмүүс ямар ч гэмт хэрэг хийсэн хариуцлага хүлээдэггүй дархлагдсан тусгай элит давхарга үүсгэсэн байсан гэж буруутгагдсан.

2009-2012 онд өөртөө болон гэр бүлийнхээ гишүүдэд гоо сайхны үйлчилгээ хийлгүүлсний төлбөрт төсвөөс 450 мянган ам.доллар гаргуулан өгчээ. Ингэхдээ өөртөө үрчлээ арилгадаг ботокс тариулсан, биеийн үсээ түүлгэсний төлбөр гэж Европын нэгэн эмнэлэгт төсвийн 220 мянган ам.долларыг өгсөн байна. Саакшвилийг гоо сайхны үйлчилгээ, Испаниас хөлслөн авсан хувийн тогооч, хувийн иллэг хийгч, гадаадын зочдын зочид буудлын төлбөр, Итали завь түрээслэн авах зэргээр тусгай хамгаалалтад зориулагдсан мөнгөнөөс таван сая орчим ам.долларыг үрсэн гэж буруутгаж байгаа аж. Экс Ерөнхийлөгч энэ бүхнийг зохиомол ямар ч үндэслэлгүй гэж мэдэгдсэн нь ойлгомжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан