Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Энхтөр хурандаа ийн бичжээ

Фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч С.Энхтөр хурандаа жолооч нарт зориулан зөвлөгөө хүргэдэг. Түүний замын түгжрэлийн талаар бичсэн нь олон хүний талархлыг хүлээсэн. Тэгвэл тэрээр өнөөдөр Facebook найзууддаа нэгэн зөвлөгөө хүргэсэн байна.

Энэ бол "Айраг согтууруулах ундаа мөн үү?" гэдэг асуудал юм.
Яг энэ саруудад согтуугаар автомашин жолоодон саатуулагдсан жолооч нарын 70 % нь "айраг уусан" гэдэг тайлбар тавьдаг. Монгол уламжлалт цагаан идээгээ хэрэглэлгүй яахав, айрганд дургүй монгол хүн гэж байхгүй нь лавтай.
Тэгвэл энэ нь жолооч нарт бас л хориотой байх нь.
Айраг бол гүүний саамыг бүлэн гарган авсан хүчиллэг сүүн ундаа юм. Гүүний саамны сүүн хүчлийн спиртийн ислийн үр дүнд сүүний хүчил, спирт, нүүрс хүчлээр баяжуулагддаг гэнэ.


Айрганд агуулагдах спиртийн агууламж 0.5-2.5% байдагийг судлаачид аль хэдийн тогтоосон байна.
Айраг исгэх явцад чихэр сүүн хүчлийн бактери, дрожжийн ферментийн нөлөөгөөр исэлдэн сүүн хүчил, спирт болж хувирдаг гэнэдээ.
Айраг уусан жолооч нарыг драйгер багажаар шалгахад тодорхой % гардаг. Энэ нь цусан дахь спиртийн түвшин ба цусаар дамжин тархинд хүрч байгаа спиртийн хэмжээ бөгөөд хордлогын зэргийг тодорхойлж байгаа хэрэг юм. Хэрэв айргийг \ зөвхөн айраг гэлтгүй бусад согтууруулах ундаа ч үүнд орно\ их хэмжээгээр хэрэглэх юм бол дараахь шинж тэмдэгүүд илэрдэг юм байна: Үүнд

Цусан дахь спиртийн хэмжээ нь 0.01-0.02% байхад ямар нэг гаж нөлөө үзүүлэхгүй. 0.03-0.1% байхад биед аятайхан, баяр баясгалантай, хөгжилтэй юм шиг санагдана. 0.1-0.15% хүрэхэд хөдөлгөөн алдагдах хараа сонсгол өөрчлөгдөх зэрэг ноцтой шинж тэмдэг илэрнэ.

Ялангуяа цусан дахь спиртийн хэмжээ 0.1-0.15% хүрсэн тохиолдолд машин жолоодох маш аюултай.
Хэр зэрэг, ямаршуу хатуулагтай, бидний ярьдагаар чанга айраг уух, ууснаас хойш хэдий хирийн хугацаа өнгөрсөнөөс шалтгаалан хэмжих багаж дээрхи %- ийн хэмжээ харилцан адилгүй гардаг юм шүү.
Жолоо бариагүй үедээ айргаа тааваараа ууцгаая.

0 Сэтгэгдэл
хөөрхий дөө хурандаа ч гэж дээ ичмээр дамшиг вэ
Novsh
Novsh
2,3 жилийн өмнө ажлын дутагдлаар гарчихаад өөрийгөө хурандаа гээд л яваад байх юм дэд хурандаа цолыг нь харин хураах гээд больсон
хурандаа болсон юм уу аан
Хамгийн их уншсан