Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг шүүхэд өгчээ


Хар тамхины хэрэглэсэн хэргээр ял эдэлж буй Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг шүүхэд өгсөн байна. Тэрбээр хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа билээ.
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зүгээс Г.Сарангэрэлийг гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй байхад, хар тамхичин, янхан зэргээр хэвлэл мэдээлэлд зарласан нь ийнхүү шүүхэд дуудагдах үндэслэл болсон гэж өмгөөлөгч Ц.Батбаяр тайлбарлалаа. Гомдол гаргагчийн зүгээс О.Баасанхүү гишүүнийг  Үндсэн хуулийн 16.13, 16.14, 16.17 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6.1, 10.4, 13.1, 14.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497, 511-р зүйл,  Хүний эрхийн түгээмэл тунхаглалийн 11.1, Хүний эрхийн хорооны зөвлөмжийн 13.7 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд өгсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан