Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тахарын албаныхан амь нас нь хором мөчөөр хэмжигдэж байгаа иргэдэд туслахаар болжээ


Тахарын алба, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд дутагдалтай байгаа цус, цусан бүтээгдэхүүний нөөцөд хувь нэмэр оруулах зорилгоор Цус бэлэглэх өдрийг энэ сарын 27-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ үйлстэй холбогдуулан Тахарын албаны ажилтан, алба хаагч нар амь нас нь хором мөчөөр хэмжигдэж байгаа өвчин зовлонд нэрвэгдсэн, цус, цусан бүтээгдэхүүн зайлшгүй шаардлагатай байгаа дөнгөж төрсөн нярай болон эхчүүд, гэнэтийн гамшиг, авто осолд орон шаналж байгаа хүн бүрт туслах зорилгоор Цус сэлбэлт, судлалын төвтэй хамтран ажиллахаар болсон юм байна. Тэдний дээрх санаачилгыг дэмжин Цус сэлбэлт, судлалын төвөөс урьдчилсан сургалтыг энэ сарын 16-ны өдөр буюу өнгөрсөн Бямба гарагт зохион байгуулжээ. Урьдчилан сургалт зохион байгуулснаар цусаа өгөх хүсэлтэй ажилтан, алба хаагчдын сэтгэлзүйг бэлтгэх, цус өгөх боломжтой, боломжгүй зэргийг тодорхойлох, цусаа бэлэглэснээр тухайн цус бэлэглэгч төдийгүй бусдад ямар ач холбогдолтой зэрэг мэдээллийг өгсөн аж.

Цусаа бэлэглэгч нь 17-60 настай, 45 кг-аас дээш жинтэй, ямар нэг өвчин эмгэггүй, бусдын амь насыг аврах хүсэлтэй хэн ч байх боломжтой юм.
Нэг удаад 350-400 гр цус бэлэглэдэг ба танаас авсан 350-400 мл цусыг шинжилгээнд хамруулан шаардлага хангасан тохиолдолд 3 хүний амь насыг аврахад шаардлагатай цус цусан бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг байна.Эдгээр бүтээгдэхүүн тус бүрийн хадгалах хугацаа өөрөөр буюу 5 хоногоос 1 жилийн хугацаагаар хадгалагддаг.Ийм учраас өдөр бүр донорууд цусаа бэлэглэж байж эмчилгээний шаардлага хангасан чухал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн эмчилгээнд хүргэх хэрэгтэй болдог байна.

ДЭМБ-аас тухайн улсын нийт хүн амын 3% нь байнгын донор байхад тухайн улс орон өөрийн орны цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж  байна гэж үздэг.Гэтэл манайд энэ үзүүлэлт 0.8% байна.Энэ нь асар бага хэмжээ юм. Тиймээс Тахарын албаны ажилтан, алба хаагч, офицерууд хүн амын эрүүл мэндийн төлөө өөрийн цусаа бэлэглэхээр сэтгэл нэгдсэнд Цус сэлбэлт, судлалын төвийнхөн талархаж байна.

0 Сэтгэгдэл
Ajilgui garuud
Хамгийн их уншсан