Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын шарханд түрхсэн давс


Төрийн тогтвортой байдал, төрийн залгамж халаа гэдэг үгийг хаа сайгүй л сонсч байлаа. Гэвч энэ удаад төрийн залгамж халаа ч тэр төрийн тогтвортой байдал ч тэр огт хэрэггүй үг мэт санагдах. Өнгөрснөө үгүйсгэх Засгийн газар, үргэлж дэнчигнэх Засгийн газар гэдэг нэр томъёо Шинэчлэлийн гэх тодотголт энэ Засгийн газрын нэгэн тодоос тод тодотгол нь болжээ гэвэл үгүй гэх хүн гарах нь юу л бол...
Эдийн засаг хүндэрч байгааг яаж ч зөвтгөөд Засгийн газар буруугүй гэсэн дүгнэлт гарахгүй. Үүнийг батлан Монголын тэргүүлэх эдийн засагчид болоод Ерөнхий сайд байсан хүмүүс Засгийн газрыг шүүмжилж, сайн дураараа саналаараа огцрох ёстой гэж үзэж байгаа юм. Өчигдөрхөн Ерөнхий сайд асан, өөрөөр хэлбэл АН-ын Засгийн газрыг нэгэн цагт толгойлж байсан Д.Бямбасүрэн гуай өгсөн ярилцлагадаа Н.Алтанхуягийн толгойг хатуухан тоншоод авсан. АН-ын 2016 оны сонгуульд ялах магадлал үлдээе гэвэл дараагийн Засгийн газраа байгуулаад зөв бодлого явуулбал найдвар бий гэж Д.Бямбасүрэн гуай Засгийн газрын шарханд давс түрхэв.

Саяхан “Сант марал” судалгааны төвийн захирал Л.Сумати ч АН-ын сонгуульд ялсан, рейтингийг нь өргөсөн гол зүйл бол авлигатай тэмцэх  тэмцэл нь. Гэтэл АН-ын дарга Ерөнхий сайд нь авлигатай тэмцдэг байгууллагынхаа нөгөө талд зогсоод байна. Энэ нь АН-ын рейтингийг шууд л уруудуулах шалтгаан боллоо гэх утгатай үг хэлсэн.

Одоо Засгийн газар эмзэг байгаа. Хазайвал хагарчих гээд байдаг гангар шаазан шиг дотроо ч, гаднаа ч эмзэг байна. Бас энд тэндээ бага зэрэг ан цав суучихаад шархтай байна. Шархаа эдгээх үү, ан цаваа гагнах уу.  Гэвч шарх нь эдгэж, ан цав нь арилах найдвар тун бага байгаа бололтой. Уг нь  Ерөнхий сайд Н.Алтанхуяг шүүмжлэлийг хүлээн авч, алдаагаа засч залруулдаг гэж байсан ч лав Д.Бямбасүрэн гуайгаас шүүмжлэл сонсохыг хүсээгүй гэнэ шүү. Монгол Улс шилжилтийн хүнд жилүүдэд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж, хал үзэж, халуун чулуу долоосон энэ буурай Ерөнхий сайдад буруу үг хэлэх нь юу л бол... Тэрээр “Би сайн дураараа Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж санаа оноогоо хэлэх гэж өөрийн биеэр очиж хоёр удаа хүсэлт тавьсан. Намайг хүлээж аваагүй, эргэж дуудаагүй болохоор ахиж очоогүй. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид санаа оноогоо хэлж ярьдаг” гэж гомдоллож суухав.

 Хэрвээ тэрээр Д.Бямбасүрэн гуайг хүндэтгээд хэлэх үгийг нь сонсчихсон бол “Бүхэл бүтэн улсын маань Ерөнхий сайд гэхэд л телевизээр “Би жорлонгийнхоо бохирыг гол руу хийгээгүй гээд яриад сууж байх юм...

Захиалгын хууль боловсруулдаг кабинет болсон...

Танхимынх нь нэг сайд нэг охины хар тамхины асуудлаас болоод өөрийн харьяаны цагдаа, мөрдөн, АТГ, тагнуул гээд хамаг байгууллагынхаа нэр хүндийг бараад сайдынхаа хөлд бүгд чирэгдлээ шүү дээ. Ийм байдал гаргасан салбарын сайд, Ерөнхий сайд  нэг ч хоног тэвчээд сууж болохгүй.Сайн дураараа саналаараа огцрох хэрэгтэй...” гэдэг үгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонсохгүй л байсан болов уу.

Түүний үгийг Ерөнхий сайд сонсохгүй ч ард түмэн сонсоно. Бас чихэндээ сэтгэлдээ суулган хүлээж авдаг юм гэдгийг мэдэхгүй баймгүй л юм.
Үнэхээр АН олон мундаг лидерийнхээ ачаар 2012 оны УИХ-ын сонгуульд суга үсрээд гараад ирсэн гэвэл эндүүрэл болно. Тийм учраас энэ ялалтыг АН юу юунаас илүү нандигнан бөөцийлөх ёстой л байсан болов уу. 
АН-ын нүүр царайг үндсэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор л харж байлаа. Тэр Ерөнхийлөгч болж чадсан. Бас авлигатай эрчимтэй тэмцэж чадна гэдгээ баталсан. Монголын нэр нөлөө бүхий томоохон улстөрчид авлигын хэргээр баригдаж ял сонсох мөчид л Ц.Элбэгдоржийн үнэнд хүмүүс итгэсэн. Зоригтойхон хуулийн төслүүд санаачилж, ард түмнээс дэмжлэг авсан. Ард түмэн төр засгийн үйл ажиллагаанд оролцож, захиран зарцуулах эрх эдэлж болно гэдгийг баталгаажуулсан. Энэ бүхний үр дүнд 2012 оны УИХ-ын сонгуулиар АН үнэмлэхүй биш юм гэхэд түүхэндээ арай ахиу суудал авсан. Гэвч 2016 оны сонгуулиар энэ харьцаагаа ахиулахгүй юмаа гэхэд хадгалж чадах уу. Өмнө нь ард түмэн, ямар ч байсан хотынхон бүхэлдээ АН-ыг дэмжиж байлаа. Харин дараагийн удаад дэмжих болов уу. Сошиал буюу олон нийтийн сүлжээгээр явж байгаа санал сэтгэгдлээс харвал тийм гэж толгой дохиход хүнд бололтой.

Учир нь АН фракцуудын хагарлаа илт олны өмнө дэлгээд зогсохгүй, Ерөнхийлөгчийнхөө санаачилсан хэд хэдэн хуулийн төслийг унагасан. Бас Ерөнхийлөгчөөс хэд хэдэн зэмлэл ч хүртлээ.  Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай ч “Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний эрх ашгийн төлөөх хуулийн төслүүдийг УИХ, Засгийн газар  их хэрзгэр хүлээж авч байгааг анзаарч байгаа биз дээ” хэмээсэн.

Үнэхээр Д.Бямбасүрэн гуайн хэлсэн “Сүүлийн хоёр сонгууль дараалан үндэснийхээ баялгаа  улс төрийн намуудаар тоглууллаа. Адаг сүүлд нь улс орныхоо эдийн засгийг тамирдуулчихсан хараад сууцгааж байна” гэдэг  үг АН-д ч, МАН-д шархан дээр түрхсэн давс нь болсон гэж итгэе.  Хорссон ч гэсэн эдгээх эм нь байх ийм үгийг энэ буурайгаас өөр хэлэх хүн хэр олон билээ.

Н.БАТ

0 Сэтгэгдэл
Аугаа Дашбалбар нэг ярилцлагандаа: "Дашийн Бямбасурунтэй улс тор ярьснаас давааны орой дээр хонь хариулсан нь дээр" гэж хэлсэн нь санаанаас гардаггуй юм!!!!!
Ямарч байсан Хурц сайд болон ахмадуудын угийг сайн сонсох хэрэгтэй. Онол амьдралын туршлага суусан ахмадуудаа зенег тэнэгээр нь тоохгуй хоцорвол бид л хохирно. Хийсэн алдаагаа залруулах санаа ч байж мэднэ.
Ямарч гэсэн санаа егч байгаад нь дугнэлт хийх хэрэгтэй. Енгерсен юм енгерсен. Харин та Ганболдтой хамт хийсэн алдаагаа засах тал дээр юу боддог бэ?. Ганболдыг тоож байдаг та бас гэнээн. Кг элсэн чихрын унэ мэдэхгуй Ганболдыг харахаар беелжес цутгадаг юм.
хол очиж хуцаж хонхорт очиж гөлөглдөө чи
Буурал Мянгуужин бүх юм өнгөрсөн хойно л үнэн үг хэлэх юм даа...
хол очиж хуцаж хонхорт очиж гөлөглдөө чи
Алтанхуяг тургэн огцороод Шорондоо суух л улдлээ
Алтанхуяг тургэн огцороод Шорондоо суух л улдлээ
юугаа ч мэдэхгүй байж битгийн ингэж хуцаж байгаач чи зүгэр бүдүн даргынхаа бөгсийг долоогоол амьдар чамшиг тэрнээс цаашгүй
Зочин Бямбасүрэн гуай хожуу ойлгосон, Ганболд угаасаа ойлгоогүй, одооч адил,амиа аргацаагаад явж байна. Энэ хоёрын балаг арилахгүй юм. Амаржаргал Ганболдыг магтсан байна лаа! Худал магтаал байхгүй юү. Нэг хүнийг магтах хэрэгтэй дандаа муулж болохгүй. Одоо болоод өнгөрсөн юм яах вэ! Талцаад байлгүй ,цулаж суугаад сайхан яриад урагшаа явах юмсан, ийм доривтой аавын хүү алга гэжүүдээ, халаг минь,одоо улс төрд байгаа хэд юм хийх болсон, дахин 20 жилийг алдмааргүй байна шүүдээ, СЭРЭЭЧДЭЭ!!! таминь
harin chi hend heregtei yum bol.chinii huuriig zolbin nohoi l ideh baih.
Бямбасүрэн гуай ганболд та хоёрын хийсэн эдийн засгийн балаг, зах зээлийн жамаараа явах мөнгөний ханшийг 2 дахин унагаасны гай одоо үргэлжсээр ард түмнийг доройтуулсаар байгаа бус уу. Одоо л нэг их сайн мэдэгч хүн болох гэж худлаа битгий гонгиноно. Надаас дор сэтгэдэг таныг юу гэж хүлээж авахын мэдэж байж. Та болон таны хамсаатнууд монгол улсын эдийн засгийн нэр хүндийг дэлхийд анх унагаж их гай зовлон тарьсан хүн.
юугаа ч мэдэхгүй байж битгийн ингэж хуцаж байгаач чи зүгэр бүдүн даргынхаа бөгсийг долоогоол амьдар чамшиг тэрнээс цаашгүй
ene zeneg evgeny ug odoo xend xeregtei um be
harin chi hend heregtei yum bol.chinii huuriig zolbin nohoi l ideh baih.
Хамгийн их уншсан