Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эболагаас болж хар арьстнуудад үйлчлэхгүй

Эдгэршгүй гэдэг тодотголтой Эбола өвчнөөс айх айдас зарим газар тун сонин хэлбэрээр илэрч эхэлжээ. Сөүлийн “JR Pub” нэртэй баарын эзэд хар арьст хүмүүст үйлчлэхгүй гээд тэднийг орж ирэхийг хориглосон байна. Африкийн хар арьстнуудыг Эбола өвчний халдвар авсан байж болзошгүй гэж үзээд ийм шийдвэр гаргасан гэнэ. Энэ тухайгаа баарны эзэд тусгай анхааруулга бичиж наасан аж.

Анхааруулгын зураг сайтуудад тавигдсаны дараа Өмнөд Солонгосын интернэт хэрэглэгчид ихээхэн дургүйцэж, тайлбар шаардан тус баарыг бойкотлохыг уриалсан ч “JR Pub”-ын эзэд тайлбар хийсэнгүй.

Кафе, баар, зочид буудлын эзэд энэ мэт өвөрмөц хориг цээр тавих нь цөөнгүй. Тухайлбал, энэ оны зургаадугаар сард Ирландын нэгэн баарны эзэн чанга дуугаар ярьдаг америкчуудад үйлчлэхгүй гэж мэдэгдэн дуулиан тарьж байв. Наймдугаар сарын эхээр Калифорнийн нэгэн зоогийн газрын эзэн хэтэрхий эрх, дураараа хүүхэдтэй эцэг эхчүүдэд үйлчлэхгүй гэсэн. Орос Крымийн хойгийг нэгтгэсний дараа Чехийн нэгэн зочид буудлын эзэн оросуудад үйлчлүүлэхгүй гээд орос хүн үйлчлүүлэхийг хүсвэл тусгай дэвтэр дээр Крымийг нэгтгэснийг эсэргүүцэж байна гэсэн тэмдэглэл хийж гарын үсэг зурах ёстой гэсэн болзол тавьж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан