Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Европын агаарын харилцаанд томоохон саад үүсч магадгүй

Исландын Бардарбунга нэртэй галт уул сэргэж байгаагаас үүдэн ойрын хугацаанд Европын ихэнх нутагт агаарын харилцаа багагүй асуудалтай тулгарч магадгүй боллоо. Өнгөрсөн бямба гарагаас энэ галт уулын орчим 2800 удаа газар хөдлөхийг Исландын цаг агаар судлалын алба бүртгэжээ. Эдгээрээс 950 нь даваа гарагт бүртгэгдсэнээс хамгийн хүчтэй нь 4,5 магнитуд байв. Галт уулын дэлбэрэх аюулыг судлаач эрдэмтэд хамгийн аюултай гэдгийн өмнөх “улбар шар” зэрэглэл хүртэл өсгөжээ. Үүнтэй холбогдуулан Исландад галт уулын ойролцоох хэд хэдэн замыг хааж, орон нутгийн агаарын тээврийн компаниудад галт уул дэлбэрч болзошгүй тухай анхааруулга явуулаад байгаа.
Бардарбунга галт уулын сүүлд бүртгэгдсэн хамгийн том дэлбэрэлт нь 1477 онд бол жижиг нь 1910 онд болж байсан аж. Энэ галт уул Исландийн Ваттнайёкюдль нэртэй том мөсөн гол дор байдаг. Дэлбэрэлт болвол гал, халуун лавын нөлөөгөөр их хэмжээний мөс хайлан үерийн аюул давхар нүүрлэх юм.
Галт уулыг дэлбэрэхэд агаар мандалд шидэгддэг хэдэн мянган тонн үнс, тоосонцор салхиар тархаж томоохон газар нутгийг манан адил бүрхдэг. Эдгээр жижиг ширхэгтэй тоос, үнс нь онгоцны мотор болон бусад эд ангийг гэмтээн сүйрэлд хүргэдгээрээ аюултай.
2010 онд Исландын Эйяфьядлайёкюдль нэртэй гал уул дэлбэрсний улмаас Европын дийлэнх хэсэгт онгоц нисэх боломжгүй болж агаарын тээврийн компаниуд асар их хохирол амсаж байсан юм.

0 Сэтгэгдэл
наад уулын чинь ойрхон путин гар бөмбөг барьчихсан явсан шүү
Хамгийн их уншсан