Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монос”-ын зарим салбарын тусгай зөвшөөрлийг цуцална


Эмийн бүртгэлд ороогүй фенобарбитал эмийг худалдаалж байсан “Монос” эмийн сангийн 23 салбарт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас шалгалт явуулахад цөөнгүй зөрчил илэрчээ. Тухайлбал, “Монос Улаанбаатар” ХХК-ийн хаяг, шошгожилтын зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн худалдаалсан, найруулсан эмийн хадгалах хугацааг орхигдуулсан үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно”, 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” зэрэг хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл гэнэ.

Мөн хүчингүй жороор эм олгосон нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-т “Эмийн сангийн үйл ажиллагаанд жороор олгох эмийг жоргүйгээр, хүчингүй жороор олгохыг хориглоно гэж заасныг”,бусад аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг ашиглан эмийн сангийн үйл ажиллагаа явуулсан, шаардлага хангаагүй эм зүйчийг эрхлэгчээр ажиллуулсан, зөвшөөрөл олгосон байгууллагын зөвшөөрөлгүйгээр эрхлэгч нарыг шилжүүлсэн зэрэг үйлдэл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2-т “хүний эм, эмнэлгийн хэрэгсэл,багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ”. “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” Монгол Улсын стандарт MNS 5260: 2011-ийн 5.2-т мэргэжлээрээ гураваас доошгүй жил ажилласан, мэргэшсэн эм зүйч эмийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг гардан удирдаж, эрхлэгчийн үүргийг гүйцэтгэнэ” зэрэг заалтыг тус тус зөрчсөн байжээ.

Иймд дээрх эмийн сангуудаас ноцтой зөрчил гаргасан эмийн сангуудын үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсоох, Монос-Улаанбаатар ХХК-д Өрсөлдөөний хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулах, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчсөн эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Эрүүл мэндийн газарт хүргүүлэхээр болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан