Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгийн засагт хүч хүрээгүй ч хотын дарга боллоо


Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Дорнод аймгийн төв Чойбалсан хот буюу Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан болж хоёр шийдвэр гаргажээ. Энэ нь, сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай. Түүний оронд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга П.Мөнхтөрийг томилохоор болсон байна. Тэрээр урьд нь аймгийн Тээврийн биржийн даргаар ажиллаж байсан юм. Архи, согтууруулах ундааны бизнес эрхэлж байсан, аймгийн төвдөө “Рояал” зочид буудал бариулсан түүнийг хотын дарга болгоход олон хүн дургүй байгаа бол цөөнгүй хүн дэмжиж суугаа аж.
Өнгөрсөн жил түүнийг МАН-аас аймгийн Засаг даргад өрсөлдүүлэхээр “сойсон” ч АТГ-т шалгуулахаар саатуулагдаад сонгогдож чадаагүй. Харин энэ удаа оргүй байснаас хотын дарга байсан дээр гэж үзсэн бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан