Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотын дарга Япон Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ноён Кога Иссэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Улаанбаатар хотын хөгжлийн асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга “Та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна. Юуны өмнө хүнд бэрх үед хамгийн түрүүнд туслалцаа үзүүлж, дэмждэг Япон Улсын ард түмэн, Парламент, Засгийн газрын гишүүдэд талархал илэрхийлье. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх чиг хандлага”-ыг Япон Улсын Засгийн газрын дэмжлэгттэйгээр боловсруулж, УИХ-аар батлуулсан. Цаашид энэхүү урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд та бүхний дэмжлэг туслалцаа бидэнд хэрэгтэй” хэмээн онцлон хэллээ.

Ноён Кога Иссэй “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалт хурдацтай явагдаж байгааг бид харж байна. Ерөнхий төлөвлөгөөг анхнаас нь сайн хэрэгжүүлэх нь чухал. Тиймээс бидний зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллах болно” гэлээ. Уулзалтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Суруга корпорацийн хувь эзэмшигч Жинкюү ХОНГ оролцсон бөгөөд 12 жил Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа, 300-аад монгол ажилчнаар хүний нөөцөө бүрдүүлсэн талаар нийслэлийн Засаг даргад танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга “Иргэдийг чанартай орон сууцаар хангахад үр дүнтэй ажиллаж буй Суруга корпорацийн хамт олонд талархал илэрхийлье. Япон Улсын хувийн хэвшлийнхэн Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт хийхэд танай корпораци зуучлан, хамтран ажиллана гэж найдаж байна. Бид хуулийн хүрээнд дэмжин ажиллах болно” гэсэн юм. Мөн энэ үеэр Улаанбаатар-Метроны асуудлыг Японы Засгийн газар дэмжиж ажиллахад анхаарал хандуулахыг төлөөлөгчдөөс хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан