Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өсвөр үеийнхэнтэй ажилладаг мэргэжилтэнүүдийг аргазүйгээр ханган чадваржуулах “Амьдралд бэлэн” хөтөлбөрийн сургалт болно


Гэр Бүл, Сэтгэлзүйн Боловсролын “СЭТГЭЛИЙН УЧИГ” Институт, ХБНГУ-ын Бремений Сурган Сэтгэлзүйн Институттай хамтран өсвөр үе, залуусыг чадваржуулах, нийгэмшүүлэх аргазүй бүхий “Амьдралд бэлэн”хөтөлбөрийн сургагч багшийг бэлтгэх сургалтыг зохион байгуулах гэж байна.

Өнөөдөр өсвөр үе, залууст тулгардаг асуудал хүндэрч, тэдэнд насанд хүрэгчдийн зөв чиглүүлэг хэрэгтэй байгааг бид харж байна.
Энэхүү хөтөлбөр нь өсвөр үеийнхэний нийгэмших чадварыг дэмжин хөгжүүлэх, амьдрах ухаанд сургах, урьдчилан сэргийлэхийг зорьдог бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд одоогоор монголын нөхцөлд 316 сургагч багшийг бэлтгэн 20 гаруй ЕБС дээр хэрэгжүүлсэн бөгөөд үүнээс өндөр үр дүнтэй нь батлагдаад байгаа юм.
Уг хөтөлбөр нь нэг талаас хөтөлбөрийг явуулах сургагч багшийг бэлдэх мөн тэднээр дамжуулан өсвөр үеийнхэн, залуучуудад хүрэхийг зорьж буй тул сургалтын арга зүй нь дээрх 2 зорилтот бүлэгт чиглэж, тухайн орон нутагт ажиллах хүний нөөцийг бэлтгэн, ажиллах аргазүй, хөтөлбөрөөр хангадагаараа давуу талтай.
Тус сургалт нь 2014.08.25-27 өдрүүдэд ГБСБ-ын “СЭТГЭЛИЙН УЧИГ” Институт дээр болох бөгөөд 70151300, 86861280, 99041300 утсаар бүртгүүлэх боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан