Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Соёлын сайд Цай У хоёр дахь удаагаа Монголд ирлээ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл БНХАУ-ын Соёлын сайд Цай У тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Ноён Цай У уулзалтын эхэнд БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгааг онцлоод өргөжин тэлж буй хоёр орны соёлын харилцааг улам бүр бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл зочдоо тавтай айлчлахыг хүсээд Монгол  Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулсан “Алтаргана 2014” наадамд БНХАУ-аас олон уран бүтээлч хүрэлцэн ирж оролцсон нь хоёр орны соёлын харилцаа өндөр түвшинд байгааг харуулсан сайхан үйл явдал болсон хэмээв. Мөн манай улсын соёлын өвийн үнэт дурсгалуудыг сэргээн засварлах ажилд БНХАУ дэмжлэг үзүүлж байгаад гүнээ талархаад хоёр улсын мэргэжилтнүүд Дорнод аймагт орших Хэрлэн барсын туурийг сэргээн завсарлах ажилд гар нэгдэж байгааг жишээ болгон дурдлаа.
Түүнчлэн цаашид хоёр улс хамтын судалгаа хийх, соёлын өвийг хил давуулан хууль бусаар худалдаалахтай тэмцэх болон БНХАУ-д соёл урлагийн чиглэлээр суралцах оюутны тоог нэмэх зэрэг олон чухал сэдвээр санал солилцжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан