Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Ice Bucket Challenge” -ын давалгаа америкийг нөмөрлөө


"Ice Bucket Challenge" нээртэй нэгэн өвөрмөц флэшмоб Америкийг төдийгүй Өрнөдийг нөмөрлөө. Яг л нэгэн үе ганнам стайл байлдан дагуулж байсантай адил.

Буяны хандив цуглуулах зорилготой флэшмоб нь хажуугийн амиотроф хатуурал буюу англиар товчлоод ALS гэсэн төв  мэдрэлийн системийн эдгэрэшгүй хүнд өвчний талаарх судалгаа явуулах, өвдсөн хүмүүсийн асаргаа сувилгаанд туслах зорилготой. ДҮрмийг нь дахин сануулахад оролцогч нь дээрээсээ мөс шиг хүйтэн хувин ус асгаад бичлэгээ заавал нэт дээр байрлуулах ёстой. Дараа нь яг адил үйлдлэл хийхийг найз нөхөд, танилууд, хамт ажилладаг хүмүүстээ санал болгоно. Үүний дараа саналыг авсан хүмүүс 24 цагийн дотор дээрээсээ хүйтэн ус асгахгүй бол "ALS Association" сангийн дансанд 100 ам.доллар хандивлах ёстой.

Энэхүү өвөрмөц санааг дэлхий даяар алдартай хүмүүс өлгөн авсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан юм. Бодит амьдрал дээр хоорондоо бараг ямар ч холбоогүй шахуу "Facebook" -ийн үндэслэгч Марк Цукерберг, дуучин Жастин Бибер, "Microsoft" -ын Ерөнхий захирал Сатья Наделла, хөлбөмбөгчин Криштиану Роналду, глава Amazon Джефф Безос и актер Мики Рурк, певица Тейлор Свифт "Google" -ийн захирал Ларри Пейж гэх мэт олон одуууд, олны танил хүмүүс оролцож байна.


https://www.youtube.com/watch?v=9zOcpDN8t_s
Леди Гага стильдээ үнэнч байж хүйтэн ус асгах үйлдлийг бяцхан үзүүлбэр болгов.

https://www.youtube.com/watch?v=QGjaG6O8yCY
Криштиану Роналду дээрээсээ хүйтэн усу асгаар Бейонсе, Женнифер Лопес, Лил Уэйн гуравт хүйтэн ус асгахыг санал болгожээ.

https://www.youtube.com/watch?v=kvKbNwi9CX0
Бритни Спирс найз залуу Дэвид Лукадо ч хүйтэн усанд орж байхад илүүдэхгүй гэж үзээд түүнд буухиаг дамжуулсан.

https://www.youtube.com/watch?v=5Uld7IxgXAY
Жастин Тимберлейк харин "Ice Bucket Challenge" -д нэгдэх саналыг жүжигчин Жимми Фэллон, Стив Хиггинс, болон "The Roots" хамтлагын дуучдад тавьжээ.

https://www.youtube.com/watch?v=h60Hanm9kng
Марк Цукерберг өөрийн дараа флэшмобд нэгдэх саналыг Билл Гейтсд явуулав.

https://www.youtube.com/watch?v=XS6ysDFTbLU
Билл Гейтс саналыг хүлээн аваад маш хариуцлагатай хандаж даалгаврыг ямар ч өөгүй гүйцэтгэсэн.

https://www.youtube.com/watch?v=O8GvIgBh_zw
Жастин Бибер дээрээсээ ус асгахын өмнө Ерөнхийлөгч Барак Обамаг "Ice Bucket Challenge"-д оролцох санал тавив. Барак Обама эрхэлж байгаа албан тушаалаасаа болоод хүйтэн ус асгах боломжгүй гээд санд 100 ам.долларын хандив өргөхөө амалсан байна.

https://www.youtube.com/watch?v=QFF6EWVSACE
Хөтлөгч Опра Уинфри "Ice Bucket Challenge" рүү Стивен Спилбергийг уруу татлаа.

https://www.youtube.com/watch?v=FS8PHyZoah4
Дуучин Тэйлор Свифт "ALS Assosiation" сангийн харж ханддаг хүмүүст зориулан хандив өргөв.

https://www.youtube.com/watch?v=Ro5UoZ74OwA
Харин Вин Дизель "Ice Bucket Challenge"-т оролцохыг Мишель Обама, Анжелина Жоли ба Владимир Путинд уриалав.


ALS буюу хажуугийн амиотроф хатуурал буюу Шаркогийн өвчин, Лу Геригийн өвчин гэж өөрөөр нэрлэгддэн энэ эмгэгийн үед үе мөч саажин, биеийн бүх булчин хатингаршин үхждэг. Улмаар амьсгалахад оролцдог цээжний олон булчин хатингаршин үхжэснээр амьсгалж чадахаа больж эсвэл амьсгалын замд халдвар орсны улмаас хүн нас бардаг байна.

Энэхүү буяны ажиллагааг мэргэжлийн бейсболчин Пит Фрейтс эхлүүлсэн түүхтэй. Тэрээр 2012 онд 227 настай байхдаа ALS өвчнөөр өвчлөн тахир дутуугийн тэргэнцэр дээр түрүүлж явдаг хүн болжээ. Түүнд ALS Association" зүйл бүрээр туслаж байсан тул тэрээр энэ санд зориулан хандив цуглуулах аянд өрнүүлж, түүндээ яавал олон хүн хамруулах тухай бодож байгаад энэ флэшмобыг сэджээ.

Ингээд тэрээр өөрөө флэшмобыг эхлүүлээд хамт бейсбол тоглож байсан багийнхаа гишүүдэд уриаг дамжуулж. Питийн зохиосон дүрэм ёсоор хүйтэн ус дээрээсээ асгах уриаг хүлээж авсан хүн эхлээд "ALS Association" санд 10 доллар хандивлана.Дараа ус асгасны дараа хэрхэн асгаж байгаа бичлэгээ интэрнэтэд тавьна. Татгалзвал сангийн дансанд 100 доллар хандивлана.

Энэ арга хэмжээнд одууд оролцсон дараа энгийн хүмүүс оролцосноор "Ice Bucket Challenge" хоёрхон долоо хоногийн дотор дөрвөн сая ам.долларын хандив цуглуулжээ. Харин энэ бүхнийг сэдсэн Флэйтс флэшмоб хэрхэн дэлхийг байлдан дагуулж байгааг харж бүх видеоны талаарх тайлангаа Твиттер дээр бичиж суугаа аж.

0 Сэтгэгдэл
227 настай
Хамгийн их уншсан