Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багануур дүүргийн өвөлжилтийн бэлтгэл хангах хөрөнгийг шийдвэрлэв

Багануур дүүрэгт 2011 оноос хойш цэвэр, бохир усны үнэ нэмэгдээгүй болон цахилгаан, дулаан, түлш шатахууны үнэ нэмэгдсэнээс шалтгаалан Багануур – Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хуримтлагдсан дулааны өр хуримтлагджээ.

Тиймээс хуримтлагдсан өрийг барагдуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаа тул  нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай”  захирамж гаргалаа. Захирамжийн дагуу дээрх өрийг барагдуулж, өвөлжилтийн бэлтгэл хангахад зориулж 250 000 0000  төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт даалгав. Харин Багануур – Ус орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын цаашдын хэвийн үйл ажиллагаа, алдагдалгүй ажиллах нөхцөл бололцоог хангаж ажиллахыг Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржид  үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан