Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИНЕГ-ын хуучин удирдлагуудыг хорихоор болжээ


ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, Чингис хаан олон улсын буудалд программ сүлжээний инженерээр ажиллаж байсан, Электрон Системс ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Батболд нарт холбогдох хэргийг шүүхээр хэлэлцэж, гэм буруутайд тооцон, ял оноожээ.

Тэднийг “Чингис Хаан Олон улсын буудалд Зорчигч бүртгэлийн сүлжээний операторыг” сонгон шалгаруулах тендерийн хороог хууль бусаар байгуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  8.2, 9.2-т заасныг тус тус зөрчин “Оператор”-ын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Электрон системс” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын эд хөрөнгийг завшиж улсад 1.062.959.200 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөнийхөө хууль бус эх үүсвэрийг нь халхавчлах, нуун далдлах, түүнчлэн аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор мөнгө угаасан” гэсэн хэрэгт сэжиглэн, ххяналтын прокурор Н.Амарсанаа, Р.Очирсүрэн нар зэрэгцэн хяналт тавьж,  яллах дүгнэлт үйлдэн харъяаллын дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн юм.

Уг хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх энэ сарын 19-20-ны өдрүүдэд хянан хэлэлцээд, шүүгдэгч С.Батмөнхийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, 150 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж, улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар, шүүгдэгч М.Батболдыг хууль бус эх үүсвэрийг халхавчлах, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд тусласан, байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, 33.400.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар, шүүгдэгч Д.Эрдэнэбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, 14 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж, улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар тус тус шийтгэсэн байна.

0 Сэтгэгдэл
хүмүүс ёстой сонин хүмүүс юма. Хүний нэр хүндэд ингэж хамаагүй халдаж болмооргүй юм шигээ. Энэ хүнд хийж бүтээсэн, туслаж дэмжсэн зүйл зөндөө л байгаа. Ер нь нам төр юу юм бэ. Ялгаагүй нэгнээ муутгаж буруутгах гэж бүхнийг хийх юм. болимоор юм шиг. Энэ хуудсанд нэг л хүний талаар бичиж байна тэгхэд эхнэр хүүхэд нь ямар хамаа байна аа. Хүмүүсээ ард олон минь ядаж та нар ухаантай байгаач хүн хүнээ хайрлаж амьдраач.
Нисэж чаддаггуй тэтгэвэрт Гарах хуртэл багш нисэгчтэй Ниссэн юм, Харин хулгай хийхдээ багштай байсан эсэхийг Шалгах хэрэгтэй.
IIM HERGIIG INGEJ SHIIDEH IN TUMEN ZUB OO. NISEKH, MIAT-iig IIM BAIDALD HURGESEN ETGEED BOL ENE IKH AKH GEGCH S.BATMUNKH YUMAA. OLON ZALUUSIIG ARAASAA NOHOIN ZAMAAR CHIRSEN DDEE, ENE NOBSH. UUNEES GADNA OLON ULSIIN TATAR TULUGCHIDIIN NUNGOOR HYAZGAARGUI NARGISAN HERGIIG IN BAS ABCH IZEH IN ZUITEI. Niseh odoo l hebiin ajiltai boloh biz ee...
Энэ яасан заяа нь хаяж, бузартсан газар вэ! Олон хүнийг тамлуулах нь гээч! Татан буулгах,эсвэл гадаадынханд өгчихмөөр юм.
дарга өөрөө тийм ч муу хүн биш,гай болсноосоо тус болсон нь илүү ,харин авгай нь аймаар шуналтай хүүхэн ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байх
нисэхийхэн гайгүй явж байхад нь бүгд долигонож үхэн алдаж байсанаа яасан амархан мартаж байнаа
Батмөнхийн Шагдаржав бусдын үнэтэй машиныг залилж авчихаад одоо болтол өрөө төлөөгүй л яваа дээр нь толгойг нь эргүүлж мөнгө авсан сайнаа үзэхүү дээ бурхан гэмээ цайруултал чинь шийтгээд л байна ухамсарлаач
Батмөнхийн хүү Шагдаржав бас л хулгайч бусдын үнэтэй машинийг гулгуулдаг өрөө төлөхгүй бол сайнаа үзэхгүй дээ алдсан хүн 10 тамтай гэж мэдэхүү
idej uusan nohduudiig ingeh heregtei saihan medee bna !
Монхжаргал гэж богс долоогч хэнцдэж хэцуу байдалд орхоно. Одоо Жорлонгынхоо суултуурыг долоо.
одоо богс долоогч нарт Нь даргынхаа араас Явах цаг болсон байна.
Хамгийн их уншсан