Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАК цахилгаан станци байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурав

“Монгол алт” компани (МАК) Харбины Олон улсын эрчим хүчний компанитай Адуун чулууны 300 MBт цахилгаан станци болон Нарийнсухайтын 195 MBт цахилгаан станци байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурав.

Энэ үеэр тус байгууллагуудын удирдлагууд ийн хэлсэн юм.

“МАК” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир “Адуунчулууны 300 МВт болон Нарийнсухайтын 195 МВт-ын цахилгаан станц барих төсөл нь нийтдээ 500-600 орчим сая долларын өртөгтэй. Хэлэлцээрийн дагуу түлхүүр хүлээж авах нөхцлөөр буюу бүх ажлыг хятадын тал хийсний дараа манайх хүлээж авна. Харбины Олон улсын эрчим хүчний компани нь Хятаддаа төдийгүй дэлхийд нэр хүндтэй компани юм. Адуунчулууны цахилгаан станц 2018 онд ашиглалтад орно. Харин Харин Нарийнсухайтын 195 МВт цахилгаан станц 2017 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэлээ” гэв.

МАК компанийн Төслийн удирдагч Ж.Золжаргал, “МАК компани “Нүүрснээс шатахуун үйлдвэрлэх” төсөл хэрэгжих нөхцөл өнөөдөр бүрдлээ. Өөрөөр хэлбэл, дээрх төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрчим хүчний эх үүсвэр Дорнод аймагт байхгүй. Өнөөдөр ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурснаас Дорнод аймгийн Адуун чулууны хүрэн нүүрсний ордыг түшиглэн 300 MBт цахилгаан станц барих гэрээг байгууллаа. Мөн БНХАУ руу нүүрс экспортолдог Нарийнсухайт болон Тавантолгой гэсэн гол ордууд бий. Тэгэхээр Өмнөговь аймгийн Нарийнсухайтын орчмын нүүрсний ордыг ашиглах, дэд бүтцийг байгуулж хөгжүүлэх, нүүрс дамжуулах конвер зэрэг олон төсөл бий. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд эрчим хүч шаардлагатай. Ингэснээр нүүрс олборлох өртөг буурч, экспортод гаргахад өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Тиймээс Нарийнсухайтын нүүрсний ордыг түшиглэн 195 MBт цахилгаан станц барих гэрээ байгууллаа. Мөн баруун өмнөд бүсэд томоохон төслүүд шинээр зарлаад байгаа. Тиймээс Нарийнсухайт болон тэр хэсгийн уул уурхайн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой явуулахад гол нөхцөл болох нөхцөл бүрдэж байгаа юм” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан