Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сирийн цэргийнхэн тусгай ажиллагааны явцад 50 гаруй алан хядагч устгажээ

Башар Асадад үнэнч Сирийн армийнхан Дамаскаас холгүй, уулархаг бүс нутагт  тусгай ажиллагаа явуулах үеэр 50 гаруй алан хядагчдыг устгасан байна. Алан хядагчдын дийлэнх нь саудчууд, ливичүүд, йеменчүүд байсан аж. Мөн Ливан уулын орчим алан хядах бүлэглэлийн байрлал руу их буугаар цохилт өгөхтэй зэрэгцэн Дамаскаас хойд зүгт Калямун нутагт агаараас цохилт өгчээ. Энэхүү цэргийн ажиллагааны явцад өөрийгөө Калямуны хаан гэж зарласан Абу Абдалла аль Ираки гэгч алан хядагчийг устгасан байна.
Мөн Туркийн хилийн орчим Туркмен-Барих дахь алан хядагчдын удирдлагын төв рүү агаараас цохилт өгч хоёр ч толгойлогчийг нь устгажээ. Дараа нь Алеппо хотоос хойд зүгт байдаг алан хядагчдын арын хангалтын бааз руу агаараас цохилт өгч 100 гаруй алан хядагч устгасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан