Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

70 настай эр Ла Маншийн хоолойг сэлж гаталжээ

Австралийн Сидней хотын оршин суугч өдгөө 70 настай Сирил Бэлдок Франц ба Британий арлыг зааглаж байдаг Ла Маншийн хоолойг 12 цаг 45 минутад сэлж гаталжээ. Ингэснээр энэ хоолойг сэлж гаталсан хамгийн өндөр настай хүн болж дээд амжилт тогтоов. Тэрээр урьд нь буюу 1985 онд Ла Маншийн хоолойг сэлж гаталж байсан туршлагатай нэгэн гэж болно. Сэлэлтийн талаарх шууд мэдээллийг Бэлдокийн дэмжэгчдийн багийн “Твиттер” дээрх тэмдэглэлээр шуурхай авч байжээ. Сирил нь багадаа уснаас их айдаг, уушигны эмгэгтэй хүүхэд байсан бөгөөд том болсон хойноо багын айдсаа давж гарахын тулд усанд сайн сэлж сурсан юм байна.


Гэтэл Сирил Бэлдокийн амжилтыг удахгүй эвдэх гэж байгаа тухай мэдээ ирж байна. Австралийн иргэн 73 настай эмэгтэй дараагийн долоо хоногт Ла Маншийн хоолойг сэлж гатлахаар болсноо зарласан аж.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан