Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн түр хугацаанд ажиллахгүй

Нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх цөөн хэдэн газрын нэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн энэ сарын 25-наас ирэх сарын 20 хүртэл ажиллахгүй болсон тухай мэдэгдлээ. Учир нь энэ хугацаанд цэцэрлэгт хүрээлэнгийн гадна талбайг тохижуулж бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх гэнэ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд хэсэгт барилга угсралтын ажил хийж байгаа мөн гаднах зогсоолын засварын ажил дутуу байгаа тул хэсэг хугацаанд ажиллахгүй аж. Засвар, тохижуулалтын ажлын хүрээнд цөөнгүй шинэчлэл хийх бөгөөд ногоон байгууламжаа ч нэмэгдүүлэх ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан