Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Си дарга Хүндэтгэлийн чуулганд “Миний нутаг” шүлгээс ишлэв

БНХАУ-ын төрийн удирдагч Си Жиньпин Монголын УИХ-ын индрээс хүндэтгэлийн чуулганд үг хэллээ. Тэрээр хэлсэн үгээ Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгээр эхэлж хэд хэдэн зүйр цэцэн үгийг ишлэв. Тэрээр шүлэг найраглал, уран зохиолд дуртай бас нийтлэл бичиг дуртай гэдгийг хэдэнтээ онцолж байснаа баталсан ч нэг талаар бас л сонин үзэгдэл болов.  Хоёр тал Хятад Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлж, хамтарсан тунхаглал гаргаж, улстөр худалдаа хүмүүнлэгийн салбарын 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан гэдгийг тодтгоод Хятад Монголын харилцааны ирээдүйд итгэл төгс байна гэв. Түүний хэлсэн үгнээс түүвэрлэн хүргэе.

*“Морины сайныг унаж мэддэг, хүний сайныг харж мэддэг”.  Монгол бол Шинэ Хятад улстай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон улс мөн.Танай улсаас шинэ Хятад улсад үзүүлсэн дэмжлэгийн бид мартахгүй. Би дахин тэмдэглэж байна. Олон улсын бүс нутгийн байдал яаж өөрчлөгдсөн ч Хятад улс цаг ямагт Хятад Монголын найрсаг харилцааны гэрээний дагуу Монгол улсын тусгаар тогтнол бие даасан хараат бус, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Монголын ард түмний өөрөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Энэ бол урт удаан хугацаанд баримтлах үндсэн бодлого болно.  Хятад Монгол улс харилцан туслалцах хоёр түнш болох ёстой.

*“Усны дэргэдэх асраас нарны тусгалыг түрүүлж хардаг гэдэг үг бий. Хятад Монгол газар зүйн хувьд хөрш, эдийн засгийн хувьд харилцан нөхөх шинжтэй. Хятадын тал хөрөнгө техниз технологи, зам дэд бүтцийн хувьд давуу. Монгол улс элбэг баян баялагтай. Хоёр тал хамтран ажиллах бүрэн боломжтой. Шинэ хэлбэрийн хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд тустай.

*“ Зам мэдвэл явахад амар, хүн мэдвэл харилцахад амар”

* Хятадын ард түмэн 200 жилийн зорилт биелүүлэхийн төлөө зүтгэж байна. Чинээлэг ардчилалтай, соёлтой, тэгш эрхтэй орчин үеийн социалист орон бүтээн байгуулна.200 жилийн зорилтыг биелүүлэх нь амархан зорилт биш. 1,3 тэрбум хүзнтэй. Тал нутгийн хөгжил харилцан адилгүй. Бидний үүрэг хүнд туулах туулах зам хол байгааг мэдэрч байна. Бид удаан хугацаанд тасралтгүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Хэрвээ  “гэрийн хаалганы гадаа тайван баймаажина бид санаа зоволгүйгээр өөрийн ажлаа хийж чадна”.

*Хятад улс тасралтгүй хөгжих явцад дэлхий дахинд хятад улсын цаашдын явах чиглэлд зарим хүн сэжиглэл төрсөн байна. Хятад улсын цаашдын ажилд заналхийлэл болохоос санаа зовж байна. Энэ бол буруу бодол, буруу үзэл байна. Хятад улс энхтайвны замаар тууштай явж, дэлхийн улс орнууд энхтайвны замаар хөгжихийн тууштай дэмжих байгаагаа илэрхийлсээр байна. 

*Бид өөрийн үзэл бодлоо тулган хүлээлгэхгүй шиг аливаа хүн өөрийн үзэл бодлоо хятадын ард түмэнд тулган хүлээлгэхийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Гашуун түүхийг үзсэн хятадын ард түмэн энхтайвныг эрхэмлэн сахидаг бөгөөд өөрийн гашуун түүхийг бусад орны ард түмэн туулахыг хүсдэггүй бөгөөд дэлхийн улс орны ард түмэнтэй энхтайвнаар хамтран оршиж хамтран ажиллах, эрх ашгийг нь хамгаалахад туслахад бэлэн байна.

*Хөршүүдтэйгээ энхтайвнаар зэрэгцэн оршиж, хөршүүдийгээ баян чинээлэг болгох бодлого баримталж, хөршүүдтэйгээ харилцахад эвтэй чин сэтгэлтэй найрсаг хүртээмжтэй бодлогыг баримталж, түлээ хамт цуглуулбал гал бадарна. Хятад улс Монгол улсын хамруулсан хөрш орнууд хамт хөгжих боломжтой орон зай өгөхөд бэлэн байна.

Хятад улсын  хөгжлийн машин хурдан ч байсан, удаан ч байсан та нар суувал бид баярлана. Ганцаараа явбал хурдан явна олноор явбал хол явна гэсэн үг бий.

*Хятад улс хөгжиж буй орнуудтай хамтран ажиллахдаа “ Би хожино чи хожигдоно, Хятадад ашиг ихтэй чамд бага гэх мэт зүйл хийхгүй”.  Зарим хамтран ажиллах төсөл дээр нөгөө талын эрх ашгийг улам их анхаарах болно гэж би олонтоо онцлон тэмдэглэн хэлж байна.

*Хятадын хэлсэн үг итгэлтэй, хийсэн юмыг үр дүнтэй, мөн Хятад амлалтыг заавал хэрэгжүүлнэ.

*Монголчууд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж ярьдаг. Хятадууд “Сайн хөршиг алтаар солихгүй” гэж ярьдаг. Хятад бол дэлхийн хамгийн олон хөрштэй улс мөн. Үүнийг нандин эрдэнэ гэж бид үзэж байна. Азийн улс орнуудын харилцааг яаж зохицуулах, яаж энхтайвнаар зэрэгцэн оршиж хамтран хөгжих зөрчил маргааныг яаж улс суурьтайгаар шийдэх нь стратегийн том шийдвэр болно. Миний бодлоор энэ асуудлыг шийдэхийн тулд хамгийн чухал нь цаг үеийн урсгал, ард түмний бодолд нийцэх хэрэгтэй.

 *Хамтран ажиллаж хамтдаа хожино

*Энэ жил хятад, монголын хувьд морин жил. Морь бол хүчтэй,чармайлтын бэлгэ тэмдэг. Хятад Монгол хүмүүс моринд хайртай. Хятад Монголын иж бүрэн түншлэлийн харилцаа хурдан морь шиг хөгжих болтугай. Бид гар барилдан хүчин чармайлт гаргаж, үеэс үед найрамдлын үрийг хоёр ард түмний зүрхэнд суулгах болтугай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан