Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онцгой байдлынхан гол уснаас 164 хүний амь аварчээ

Энэ жилийн хувьд олон жилийн дундажтай харьцуулахад бороо хур элбэг, гол усны түвшин ч нэмэгдсэн хэвээр байна. Зуны турш Онцгой байдлын албанд иргэдээс ирсэн ихэнх дуудлага үер, гол устай холбоотой байсан нь үүнийг илтгэх юм. Тус албаныхан гол уснаас 164 эрдэнэт хүний амь аварчээ. Харамсалтай нь, иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалан энэ зун гэхэд гол усанд 77 хүн амь насаа алдаад байгаагийн 14 нь бага насны хүүхэд гэх таагүй мэдээ ч байгаа юм.
Удахгүй цэцэрлэг сургуулийн нээлт болохтой холбоотойгоор орон нутгаас хот руу зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тиймээс баталгаатай зам, гүүрээр зорчих, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашин техникээр зорчиж, гол усанд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх, голын эрэг дагуу тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд оролгүй болзошгүй эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан