Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зохион бичлэг бичээд баривчлагджээ


Америкийг дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн гэдэгтэй маргах хүн гарахгүй. Тэнд очоод амьдраад ирсэн хүмүүс бүгд л дуу нэгтэй магтдаг. Гэхдээ энэ улсаад арай ч дээ гэмээр зүйл олон гарах юм. Саяхан Өмнөд Каролина мужийн Саммервиль хотын нэгэн сургуулийн 16 настай сурагчийг зохион бичлэгээс нь болж баривчилан хэрэг үүний жишээ.


Багш нь сурагчиддаа "Facebook" хуудсан дээрээ шинэ мэдээ оруулж байгаа хэв маягаар зохион бичлэг бичих даалгавар өгчээ. Алекс Стоун гэдэг жаал багшийн даалгаврын дагуу бичихдээ нэгэн өвөрмөц түүх зохиожээ. Хэн ч уншсан санаанаас зохиосон бодит зүйл байхгүй гэдэг нь ойлгомжтой гэж бодоод тусгайлан худалдаж авсан гар буугаар хөрш айлынхаа тэжээвээр динозаврыг буудан алсан гээд биччихэж.

Гэтэл багш нь зохион бичлэгт гар буу тусгайлан худалдаж авсан гэж бичсэн байгааг хараад сургуулийн удирдлагад мэдэгдэж, сургуулийн удирдлага нь цагда дуудах нь тэр. Дуудлагаар яаралтай ирсэн цагдаа нар сурагчийг саатуулж, хувцас ба дэвтэр номоо хийдэг шүүгээг нь нэгжээд гар буу олоогүй ч гэлээ Алексийг танхайрсан гэж ял тулгаад хичээлээс түр хугацаагаар хичээлд явахыг нь хоригложэ.

Энгийн нэг зохион бичлэг нь ийм үр дүнд хүргэсэнд гайхаж балмагдсан Алекс цагдаа нар шүүгэнд нь нэгжлэг хийсэн, хичээлд явах эрхээ түр хасуусан тухай тэмдэглэл хувийн хувийн хэрэгт нь тэмдэглэгдэх тул дэмий юм бичсэндээ харамсааж байна гэжээ. Гэхдээ өвөрмөц зохион бичлэг бичлээ гээд хэн нэгэнд ямар нэгэн хор хүргэсэн гэж бодохгүй байгаагаа онцолжээ. Харин ээж нь хүүгийн нас болоогүй тул түүнд хэн ч буу худалдагүй гээд сургуулийн удирдлага эхлээд өөртэй нь холбогдохын оронд шууд цагдаа дуудсанд ихэд бухимдаж байна гэсэн аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан