Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын гангийн хэрэглээ 10-40 сая тонноор өснө

Дэлхийн төмөрлөгийн үйлдвэрлэл өнгөрсөн онд зургаан хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, гангийн үйлдвэрлэл 1.490 сая тонноор нэмэгджээ. Хамгийн их ган манай урд хөрш хэрэглэв. Тодруулбал, 683 сая тонн ган ногдож байна. Мөн Энэтхэг ч бас гангийн хэрэглээ, үйлдвэрлэлээр Хятадын араас гэзэг даран явж буй аж. Хятадын гангийн эрэлт жил бүр тасралтгүй өснө гэсэн төсөөллийг эдийн засагчид хийлээ. Учир нь, хүн амын өсөлтөөс шалтгаалж барилга орон сууц барих бүтээн байгуулалт нь 54 хувиар өснө гэсэн таамаг гарчээ.  Ирэх гурван жилд тус улсын гангийн ирэх гурван жилд 10-40 сая тонноор нэмэгдэх  тооцоо хийж байна. Бүр 2017 онд бараг нэг тэрбум тонн ган хэрэглэх судалгаа ч бий.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан