Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийг нэрлэжээ

Оросын "Форбес" сэтгүүл 2014 оны байдлаарх тус улсын хамгийн баян эмэгтэйчүүдийн уламжлалт жагсаалтаа гаргасан байна.

Уг жагсаалтыг Москва хотын дарга асан Юрий Лужковын гэргий, “Inteco Management” компанийн ерөнхийлөгч Елена Батурина тэргүүлжээ. Түүний хөрөнгө нэг тэрбум доллараар үнэлэгдсэн байна.

Хоёрдугаарт, "Прогресс Капитал" компанийн хамтран эзэмшигч, захирлуудын зөвлөлийн гишүүн, 450 сая долларын хөрөнгөтэй Ольга Белявцева оржээ. "Прогресс" үйлдвэр нь "ФрутоНяня" нэрийн бүтээгдэхүүн болон "Липецкий бювет" цэвэр усыг үйлдвэрлэдэг байна.

Жагсаалтын гуравдугаарт, энэ жилийн чансааны эхний аравт багтсан хамгийн залуу бүсгүй болох Татьяна Бакальчук бичигджээ. Өдгөө 38 настай, “Wildberries” интернэт дэлгүүрийн ерөнхий захирал түүний хөрөнгө 380 сая доллароор үнэлэгджээ.  Англи хэлний багш байсан Татьяна 10 жилийн өмнө, 2004 онд охины төрүүлснийхээ дараа жирэмсний чөлөөнд байхдаа бизнесээ эхлүүлжээ. Тэрбээр Германы “Otto”,  “Quelle” сэтгүүлийн хувцаснуудыг худалдахаар шийдэж, дараа нь нөхрийнхөө хамт интернэт дэлгүүр нээсэн байна. Өнөөдрийн байдлаар түүний интернэт дэлгүүр 2,5 сая худалдан авагчтай болсон байна.

Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтын эхний аравт багтсан дөрвөн бүсгүй гурван хүүхдийн эх бол “InfoWatch” группийн ерөнхий захирал, “Касперскийн Лаборатори” компанийг үүсгэн байгуулагч Наталья Касперская таван хүүхдийн ээж гэнэ. 230 сая доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй тэрбээр жагсаалтын наймдугаарт орсон байна.

№4 Наталья Луценко
$325 сая доллар


№5 Муслима Латыпова
$315 сая доллар
63 настай


 №7 Гузелия Сафина
$265 сая доллар
59 настай


№8 Наталья Касперская
$230 сая доллар
48 настай


№9 Лариса Белоброва
$220 сая доллар
49 настай


№10 Любовь Хоба
$180 сая доллар
57 настай

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан