Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголоос олборлох алтны хэмжээ нэмэгдэнэ

Манай алт олборлолт буурсан. Учир нь үнийн өсөлтийн татвар нөлөөлсөнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байсан. Өнөөдөр уг татвар хүчингүй болсон. Гэвч урт нэртэй хууль хэрэгжиж эхэлсэн нь алт олборлолт багасахад хүрлээ хэмээн уул уурхайн мэргэжилтнүүд хэлдэг. Жилдээ дэндажаар хоёр тонн алт олборлож буй дүн бий. Үүнээс гадна 30 гаруй мянган нинжа алт, жонш, нүүрс, гянтболд байнга олборлодог. Урин дулааны улиралд тэдний тоо 80-100 мянгад хүрдэг гэсэн судалгаа гарсан. Ашигт малтмалын газрын судалгаагаар өнөөдөр 14 аймгийн 80 цэгт нинжа ажиллаж байна. Өнгөрсөн жилийн байдлаар тэд  хагас тонн алт олборлосон  аж.  Эдийн засгийн хямралын нөлөөгөөр алтны үнэ өсөх болсон.
Иймд алт олборлолт дэлхийн хэмжээнд нэмэгдэх болжээ. Хятадын тоохон алт олборлогч “China National Gold Group Corporation” алт олборлолтоо нэмэгдүүлнэ хэмээн мэдэгджээ. Тус компани Бразил, Монгол, Венесуэл, Конгоос ойрын жилүүдэд 40-50 тонн алт олборлох санаатай байгаа аж.  

0 Сэтгэгдэл
kkkkkk tio yun goeiii
Хамгийн их уншсан