Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Соёл урлагийн мэдээллийн төв” албан ёсны нээлтээ хийнэ


 Монголын уран бүтээлчид болоод урлаг соёлын байгууллагуудын шинэ шинэлэг уран бүтээлийн мэдээ мэдээллийг мэргэжлийн өндөр ур чадвартай, чадварлаг хамт олны бэлтгэсэнээр, хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагуудаараа дамжуулан уншигч, сонсогч, үзэгч түмэнд хүргэх эрхэм зорилготойгоор “Соёл урлагийн мэдээллийн төв” байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

   Уран бүтээлчдийн тоглолт, шоу арга хэмжээний хэвлэлийн хурал, шинэ уран бүтээлийн нээлт хаалт, уран бүтээлчдийн хурал зөвлөгөөн, уулзалт семинар зэргийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж буй  тус төв нь энэ оны эхнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд олон арван уран бүтээлчдийн тоглолтын хэвлэлийн хурал, шоу арга хэмжээ, уулзалт семинарыг зохион байгуулж иржээ. Ийнхүү урлагийнхны мэдээ мэдээллийг нэг цэгээс, нийтэд түргэн шуурхай түгээн ажиллаж буй тус төвийн хамт олон ирэх сард уран бүтээлчдийн төлөөллүүд болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдийг оролцуулсан албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөжээ.

   “Соёл урлагийн мэдээллийн төв” нь 100-200 хүний багтаамжтай хурлын их танхим, 30-60 хүний багтаамжтай хурлын бага танхим, 10-30 хүний багтаамжтай VIP танхимууддаа захиалга авч байгаа аж. Үүнд:
•Тоглолтын хэвлэлийн хурал
•Шинэ уран бүтээлийн нээлт, хаалт
•Уран бүтээлчдийн уулзалт семинар
•Шинэ цомгийн баяр

   зэргийг мэргэжлийн өндөр түвшинд тав тухтай тохилог зориулалтын орчинд, орчин үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжид тулгуурлан зохион байгуулдаг бөгөөд олон улсын чанартай хурал зөвлөгөөн, уулзалт семинарыг зориулалтын Синхрони орчуулгын төхөөрөмж ашиглан зохион байгуулдаг юм. Мөн үйл ажиллагааныхаа фото зураг, видео бичлэгийг зохион байгуулагчдад нь хүлээлгэн өгч ажилладагаараа онцлог ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99047822, 95535200.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан