Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Индонезийн бяцхан тамхичид


Европ тив төдийгүй Азийн зарим орнууд тамхины хэрэглээг аль болох багасгахын тулд боломжит бүхий л арга хэмжээ авч байгаа юм. Гэвч хөгжил дорой орнуудын хувьд байдал эсрэгээрээ. Индонезийн эрчүүдийн 60 хувь нь тамхи татах донтой гэдэг баримт бий. Канадын фотосэтгүүлч Мишель Сиу энэ тухай сонсоод фото сурвалжлага хийхээр Индонезид иржээ. Энд эрчүүд байтугай хүүхдүүд тамхи маш ихээр татдаг. Ихэвчлэн дөрвөн насандаа эхний тамхиа татсан байдаг аж.  Тамхидалт нь тухайн орны ёс заншлаас гадна, улс төр эдийн засгийн байдлаас шууд шалтгаалдаг гэж үздэг.  Индонезид арав алхалгүй л нэг тамхины сурталчилгаатай тааралддаг. Тус улсын эдийн засгийн ихэнх хэсгийг тамхи үйлдвэрлэгчид бүрдүүлдэг.  Ихэнх индонезчүүд хүүхэд байхаасаа л тамхины ургамлын талбай, үйлдвэрт ажиллаж хоолны мөнгөө олдог. Тэгэхээр тамхины тухай хууль дүрэм үйлчилнэ гэж байхгүй.  Сургууль орчимд тамхи татаж байгаа, гудамжинд тамхи татаад явж байгаа хүүхэд харагдах нь хэвийн үзэгдэл шахуу. Зарим хүүхэд өдөрт хоёр ч хайрцаг тамхи татдаг гэнэ.


1.    Дихан Мухабад хоёр хайрцаг тамхи өдөрт татдаг байсан. Саяхнаас тамхины хэрэглээгээ бага зэрэг хумисан ч бяцхан дүүг нь хөхүүлж суугаа ээжийнхээ дэргэд хээв нэг тамхи татаж л сууна /Индонез-Гарут хот/


2.    Дихан сургуульд явахаасаа өмнө 7 цагт босоод л эхний тамхиа татдаг.


3.    Задарсан бяцхан тамхичин Дихан Мухамад гэртээ


4.    Хөвгүүд гудамжны худалдаачнаас тамхи авч Жакарт дахь сургуулийнхаа ойролцоо татаж зогсоно. Энд насны хязгааргүй тамхи худалдаалдаг. Гудамжны наймаачин за тэгээд худалдаа эрхэлдэг хүн бүр тамхи зарна. Ялангуяа сургуулийн ойр орчимд ийм худалдаачин бүүр олон.


5.     Хүүхдүүд сургууль орох замдаа нийтийн тээвэрт тамхилж байгаа нь.Уг нь нийтийн тээвэрт тамхи татах нь хориотой ч энэ журмыг хэн ч хэзээ ч баримталж байгаагүй. Дүрэм журам зөрчлөө гээд хэн ч  торгож шийтгэхгүй.


6.    Ильхам Хади 4 настайгаасаа тамхи татсан. Одоо тэрээр гуравдугаар ангид сурдаг ч өдөрт хоёр хайрцаг тамхи татдаг.


7.    Ильхам Мухамад таван настайгаасаа тамхи татсан. Тэр эмээгийндээ амьдардаг. Сургуульд явдаггүй. Хэрвээ эмээ нь тамхины мөнгө өгөхгүй бол тэр амиа хорлоно гэж айлгадаг гэнэ.


8.    Омпонг /орчуулбал шүдгүй гэсэн үг/


9.    Гялгар уутанд найруулсан ундаа хийчихсэн тамхиа татаж суугаа Эман Жакарт


10.    Бяцхан Риан архаг тамхичин.


11.    Андика Прасетио өдөрт нэг хайрцаг тамхи татна.


12.    Ильхам Хади өрөөндөө тамхи татаж сууна. Үүдэнд түүний дүү сууж байгааг анзаарах сөхөө алга.

0 Сэтгэгдэл
ene mongolie adil tamxi bolio
хөөрхий, ирээдүй нь хорт хавдар, ядуурал, өвчин гээд бараан л байна да
ymar huurhun yum be xaxaxa
Iim yum bichixee bolildoo tegeed tataad bai geed bgaam uu xaashaa yum be
erdenechimeg geed 1 shaamii gishuun baidag daa.terniig indonesid avaachij juramluulmaar yum bn
Хамгийн их уншсан