Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эболагийн халдвартай нуувал шоронд хорино


Сьерра-Леонегийн парламент эрүүл мэндийн тухай хуулинд өөрчлөлт оруулан эбола чичрэг өвчний халдвар авсан байж болзошгүй хүнийг гэртээ нуусан этгээдийг хоёр жил хүртэл шоронд хорих ялаар шийтгэж байхаар болов.

Сьерра-Леонед өвчний тархац, явц, аюулын талаарх мэдээлэл хангалттгүй, иргэдийн дийлэнх нь нийтийн эрүүлийг хамгаалах салбарт итгэдэггүйгээс үүдэн хүмүүс халдвар авсан хамаатан, гэр бүлийн гишүүнээ нуух хандлага олон гарч байгаа аж. Мөн холбогдох албаны хүмүүс өвчний талаарх тайлбарлах, ухуулах ажлыг буруу хийж байгаагаа халдвар авсан хүмүүс эмчилгээ байхгүй тэртээ тэргүй гарцаагүй үхэх тул гэртээ байж байгаад үхнэ гээд ойр дотны хүмүүстээ халдвар тараах нь олон болжээ. Мөн бие нь таагүйтсэн хүмүүс эмнэлэгт үзүүлбэл тэндээс Эболагийн халдвар авна гэж айгаад очихгүй байгаа нь байдлыг бүр ч ноцтой болгож байна. Дээр нь вирусын улмаас ойр дотны хүн нь нас барсан гэдгийг хэлэлгүй нуун, өөрсдийн уламжлалын дагуу газар ухан оршуулж байгаа нь өвчин хожим дахин тархах голомт бий болгож байгаа аж.

Иймд арга буюу хуулиндаа хатуу өөрчлөлт оруулсан аж. ДЭМБ-ийн ирүүлсэн мэдээгээр баасан гарагийн оройно байдлаар Сьерра-Леоне, Либери, Гвиней улсуудад Эболагийн улмаас 1427 хүн нас барж, 2600 хүн халдвар авсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан