Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Автобусны шинэчлэлд доорхи зүйлс хийгдвэл болчихно


Зэ сайн байцгаана уу? Жаахан гадуур явж байгаад ирсэн чинь Улаанбаатар хотоор нэг автобусны асуудал үүсчихсэн байна. Уг нь аян замын тэмдэглэл бичмээр байвч улс эх орны асуудал нэгдүгээрт тул /улс төрч шиг хуслаа даа ккк/ энэхүү асуудлаар жаахан пан пан хийгээдхэе.
Нэгдүгээрт энэ шинэчлэл зүй ёсны бөгөөд тун ЗӨВ алхам гэдгийг онцлон тэмдэглэе.

Тэгэхдээ уг нь наадмын дараагаас эхлээд туршсан бол өдийд жигдэрчих байлаа л даа. Гэтэл манай дарга нар заавал энэ машины тэгш, сондгойгийн хязгаарлалт, хөдөө орон нутгаас шинэ ирж байгаа оюутнуудтай давхцуулан туршвал илүү үр дүнтэй гэж харсан юм байлгүй дээ. Бөөн л бужигнаан.
Энэхүү ажил хийгдэснээр автобусны чиглэл давхцах явдал багасч зарим нэг чиглэлд илүү гарсан автобуснуудаа жигд хувиарлах боломж нэмэгдэх, нэг автобусны буудалд баахан автобус багтаж ядан чихэлдэх явдал арилах, УБ хот нэг тийм хот маягийн тээврийн системд орох гээд олон сайн талтай. Мэдээж хамгийн сайн нь өдөрт 2 автобус дамжин дор хаяж 2000 төгрөг сүйтгэн байж ажил хөдөлмөр эрхэлдэг ард иргэд маань 1500 төгрөгөө хэмнээд түүгээрээ хоёр хуушуур идчих сайхан боломж бүрдэнэ.
Цаад автобус компаниуд яаж орлогоо олох, нийслэлтэй хэрхэн тохирох энэ тэрд толгой үл гашилгаад зөвхөн иргэдэд хэрэгтэй ямар ажлуудыг нэн түрүүнд хийгүйштэйг онцлоё. Мэдээж манай дарга нар бодчихсон л байгаа байх. Тэгэхдээ хүн хэлэхээс наашгүй тул та бүхэн хотын дарга нарт хүртэл нь ШЭЭР хийнэ буйзаа.

Хамгийн эхлээд буудал болгонд автобусны сүлжээг харуулсан нэн ойлгомжтой том хэмжээний схемийн зургийг олон улсын стандартд нийцүүлэн байрлуулах. /Та энд байна гэж ирээд л хийдэг дээ/
Хоёрдугаарт жолооч нарын микрофоныг ажиллуулж тухайн зогсоол дээрээс дараагийн ямар чиглэлүүдэд шилжин суух боломжтойг зарлуулдаг болгох. /би жишээлбэл тэр рэйлбуус гэдэг зүйлд ямар унаагаар очоод, хаанаас сууж болохыг ойлгохгүй байгаан/
Гуравдугаарт зорчигчид зөвхөн урд хаалгаар суугаад /одоохондоо цаас юм чинь жолоочид билетээ харуулаад гэсэн үг/ бусад хаалгаар буудаг системрүү орчихвол билет шалгагч гэж нэг нөхрийн хэрэггүй ч болмоор шиг.
Дөрөвдүгээрт энэ хэдэн камернуудаа машин торгоход ашиглахаас гадна автобуснууд цагийн хуваарийн дагуу явж байгаа эсэхэд хяналт тавьж хуваарийн дагуу үйлчлээгүй иргэдийг хүлээлгэж хохироосон тохиолдолд тусгай эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг, хариуцлагын тогтолцоог бий болгох.
Микро автобусанд уг нь уг билет үйлчлэх ёстой боловч тэд нар төрөөс гадуур, хуулиас том болохоор одоохондоо үйлчлэхгүй байх шиг. Хэрэв тийм бол тэд нарыг бүүр захын бүсээс, захындуу бүсрүү холбох шугаманд л явуулж уур бухимдлыг минь багасгаж, уулан дээр амьдарч байгаа хүмүүсийг унаажуулж өгнө үү?

Автобусны билетийн борлуулалт гар дээрээс хийх наймааг хумих гэж ядаж байхад бүүр гаарууллаалдаа ккк. Удахгүй автоматжаад хүн бүр нэг карттай тэрийгээ цэнэглээд явдаг болох байх. Мэдээж өнөөх сарын болон 7 хоногийн билетүүд ч гарах байлгүй. Тэр болтол буудал болгон дээр байгаа ТҮЦ-нүүдийг ашиглана гэчихвэл өнөө олон жижиг компаниуд нь ашгаа хувааж авах гэж алаан болох байхдаа. Тэгэхдээ л ямар нэг арга чарга бодохгүй бол өвөл болохоор энэ хэдэн явдаг кассууд чинь хэцүүдхэнэ байна.
Тун удахгүй энэхүү систем алдаа, оноогоо засч янзлаад нийслэлчүүд бид нийтийн тээврийн хувьд сэтгэл хангалуун болох нь дамжигүй.
Гэвч үүнд иргэн бүрийн нийтийн тээврээ хөгжүүлэхийн тулд үнэнч шударгаар тасалбараа авах явдал болон автобус компани болгоны чин зүтгэл, тууштай чармайлт чухал гэдгийг онцолмоор байнаа.
Дэлхийн жишигт ойртохуйц системийг зоригтой эхлүүлсэн нийслэлийн тээврийн газарынханд амжилт хүсэе!

Хашир Анжигай ингэж хэлэв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан