Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жүдо бөхийн ДАШТ-ний сугалаа буюу оноолт боллоо



ОХУ-ын Челябинск хотоос

Спортын сэтгүүлч
Ж.Цэцэгмаа

https://www.facebook.com/tseegiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii


Өнөөдөр орон нутгийн цагаар 11 цагт эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн барилдаануудаар ДАШТ эхлэх юм. Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд манай улсаас Рио 2013 ДАШТ-ний мөнгөн медальт, МУГТ Д. Амартүвшин, Г.Болдбаатар нар өрсөлдөхөөр мэдүүлгээ өгснөөс МУГТ Д. Амартүвшин С хэсэгт 2010 оны Европ тивийн жүдо бөхийн аварга, Францын тамирчин Милу Софьянтай маргааш Дэлхийн аваргын татами дээр хүч үзэхээр учраа таараад байна.

Тэгвэл Г. Болдбаатарын хувьд D хэсэгтээ гоц мөргөж, Перугийн тамирчин Майкл Патино Виллагра, Туркийн тамирчин Каба Ахмет Сахин нарын аль ялсантай нь дараачийн тойрогт барилдахаар оноолт таарчээ. 66 кг-ийн жингийн B хэсэгт А. Батсуурь дэлхийн цом, тивийн нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртэж байсан Перугийн тамирчин Вонг Алонсотой учраа таараад байна. Энэ жингийн D хэсэгт Д.Төмөрхүлэг Канадын тамирчин Антон Воучардтай энэ сарын 26-ны өдөр барилдана. Энэ сарын 27-ны өдөр МУГТ С. Ням-Очир А хэсэгт Канадын Браян Этьентэй, Хөдөлмөрийн баатар, МУГТ Х. Цагаанбаатар D хэсэгт Киргизийн Жанибек Руслантай барилдахаар оноолт таарлаа. 81 кг-ийн жингийн О. Ууганбаатар B хэсэгт Ливаны Элиас Насифтай, Хөдөлмөрийн баатар, МУГТ Н. Түвшинбаяр -100 кг-ийн жингийн D хэсэгт Казакстаны Раков Максимтай энэ сарын 30-ны өдөр Дэлхийн аваргын татами дээр барилдахаар учраа таарсан байна. Түүний өрсөлдөгч нь 2009 онд Роттердам хотноо болсон ДАШТ-нээс энэ жиндээ алтан медаль хүртэж байсан юм байна. Н. Түвшинбаяртай үүнээс өмнө 2013 онд Токио хотноо болсон Гранд Сламд учраа таарч базари оноогоор Н. Түвшинбаярт ялагдаж байсан түүхтэй юм. Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн А хэсэгт МУГТ М. Уранцэцэг БНХАУ-ын тамирчин, тивийн нээлттэй тэмцээний мөнгө, хүрэл медальт Шье Шишитэй учраа таарсан бол энэ жингийн D хэсэгт Г.Отгонцэцэг ОХУ-ын Ирина Долговатай дэлхийн аваргын татами дээр маргааш хурд хүч, авхаалж самбаагаа сорино. МУГТ М. Бундмаа 52 кг-даа гоц мөргөсөн бол С хэсэгт А. Цолмон Унгарын жүдоч Марос Барбаратай учраа таараад байна. 57 кг-ийн жинд дэлхийн аваргад оролцож байгаа Д. Сумьяа С хэсэгтээ мөн л гоц мөргөж, БНСУ-ын тамирчин Юми, Израйлийн тамирчин Минакава Камила нарын аль ялсантай нь дараачийн тойрогт барилдах юм байна.

Тэгвэл энэ сарын 28-ны өдөр Ц. Цэрэннадмид 63 кг-ийн жиндээ А хэсэгт Киргизийн тамирчин Абдулманап Кизитэй учраа таарч, дэлхийн аваргын татами дээр хурд хүчээ үзэх бол, Б.Мөнгөнчимэг ОХУ-ын С хэсэгт Лабазина Мартатай учраа таарлаа. МҮОНТ, МЖБХ-ноос хамтран зохион байгуулсан “Жүдо Кид Жэки Чан” анхдугаар реалити нэвтрүүлэгт амжилттай оролцож, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2013 онд мөнгөн медаль хүртэн жүдо бөхийн амжилтын гараагаа эхлүүлсэн Ц. Наранжаргал энэ удаагийн ДАШТ-д 70 кг-ийн жинд оролцож байгаа. Тэрээр А хэсэгт Нидерландын Полинг Кимтэй учраа таарсан байна. Тэд 2013 оны Парисын Гранд Сламд учраа таарч байсан удаатай юм. Энэ удаагийн ДАШТ-д 78 кг-ийн жинд эх орноо төлөөлөн оролцож байгаа Хилчин клубын тамирчин Б. Мөнхтуяа D хэсэгт Унгар улсын тамирчин, Европ тивийн жүдо бөхийн хошой аварга Йоо Абигельтэй учраа таарч энэ сарын 29-ны өдөр Трактор Арена цэнгэлдэх хүрээлэнгийн татами дээр хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан