Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бразилийн шоронд үймээн дэгджээ

Бразилийн өмнөд нутагт байдаг шоронд хоригдлууд бослого гаргасан байна. Хоригдлууд өнгөрөгч ням гарагт хоол, эмнэлгийн тусламжийг сайжруулахыг шаардаж өглөөний хоолны үеэр харгалзагчаа барьцаалснаар үймээн эхэлжээ. Үймээн богино хугацаанд газар авч хоригдлууд гудас хөнжлөө шатаах, орны төмөр хигээсийг салган авч таарсан болгоноо нураан сүйдлэх замаар шоронгийн ихэнх хэсгийг хяналтадаа оруулсан байна. Одоогоор үймээний улмаас шоронгийн харгалзагч дөрвөн хүн нь алагдсан тухай мэдээлж байна. Шоронг бараг бүхэлд нь хяналтадаа ойруулсан гэмт бүлэглэлүүд хэлэлцээ хийхийн тулд өөрийнхөө өмгөөлөгчдийг санал болгоод, тэдний саналыг хүлээн аваагүй тохиолдолд бусад шоронгуудад үймээн бослого дэгдээнэ гэж сүрдүүлжээ.
992 хүн багтаах чадалтай шоронд мянга хол давсан хүн хоригдож, ариун цэвэр, хоол унд, эмнэлгийн тусламж хурц асуудал болж хувирсан нь бослого гарах гол шалтгаан болсон аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан