Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УРИАЛГА


Ардчилсан Хувьсгалыг түүчээлэн манлайлагч Монголын Ардчилсан Холбооны гишүүд бид,
Монголын Ардчилсан Холбооны Удирдах Зөвлөлд хандан:

1. МоАХ-г институцын хувьд бодитой бэхжүүлж үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг,
2. Монгол Улсын кибер аюулгүй байдал, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны асуудлаар тодорхой байр суурь илэрхийлэхийг,

Ардчилсан Намын Гүйцэтгэх Зөвлөлд хандан:

1. Улс төрийн намуудын тухай шинэчилсэн хуулийг хүлээлгүйгээр Ардчилсан Намын дүрмийн үйлчлэлийг сэргээн хэрэгжүүлэхийг,
2. 2014 оны 10 дугаар сард багтаан Ардчилсан Намын ээлжит их хурал хуралдуулахыг,

Монголын Ардчилсан Холбоо, Ардчилсан Намын гишүүдэд хандан:

1. Мөнгө хөрөнгө, албан тушаал, амлалт, өдөөн хатгалга, зохиомол бэрхшээлд авталгүйгээр хуурамч ардчиллаас татгалзаж, ардчиллын баг зүүсэн этгээдүүдээс ангижран өөрсдийн оролцоог идэвхжүүлэхийг,

Улсын Их Хурлын гишүүдэд хандан:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан багц хуулийн төслийг / тухайлбал, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, Нийтийн сонсголын тухай г.м/

УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Зоригт, Ж.Батзандан, Р.Бурмаа, Б.Ганбат нарын санаачилсан “Ардчилсан Хувьсгалын анхдагч зүтгэлтнүүдийн нийгмийн хамгааллын арга хэмжээний тухай хууль”-ийг яаралтай хэлэлцэж батлахыг тус тус уриалж байна.

Монголын Ардчилсан Холбооны төвийн бүсийн уулзалтад оролцогчид
Орхон аймаг
2014 оны наймдугаар сарын 21-22

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан