Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сурагчдын автобусны тоог нэмэгдүүлнэ


Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу  ЕБС-ийн сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор хичээлийн жилийн турш сурагчдын автобусаар хүүхдүүдийг тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байгаа. Нийслэлийн Боловсролын газрын мэдээллээр 2014-2015 оны хичээлийн жилд долоон дүүргийн 48 сургуулийн 127 автобус 4609 сурагчдад үйлчлэхээр болжээ. Эдгээрээс ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн долоон дүүргийн төрийн өмчийн 24 сургууль, төрийн бус өмчийн найман сургуулийн 74 автобус сурагчдад үйлчилнэ. Харин бусад сургууль ирэх дүгээр сарын 15 гэхэд сурагчдын автобусны үйлчилгээг жигдрүүлэхээр төлөвлөжээ.
Сурагчдын автобус нь тусгай стандарттай байдаг. Уг стандартын дагуу сурагчдын автобусуудад энэ сарын 27-ны өдөр техникийн үзлэг хийнэ. Энэ хичээлийн жилээс сурагчдын автобусны жолооч нар гэрэл цацруулагчтай, нэг загварын хантааз өмсөхөөр болсон байна. Мөн Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран автобусуудад дэлгэц байрлуулж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сурталчилгааг хийхээр төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан