Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Путиний айчлалтай холбоотойгоор МАН-ынхан санаачилга гаргав

УИХ дахь МАН-ын бүлэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний айлчлалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягт санаачилга хүргүүлжээ. МАН Монгол Улс, ОХУ-ын сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны суурийг тавьж, стратегийн түншлэлийн хэмжээнд өргөжүүлэн, хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж  ирсэн учраас ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалд онцгой ач холбогдол өгч ажиллах ёстой гэв.

Улс төрийн нөхцөл байдлаас үүдэн ОХУ энэ сарын 7-ны өдөр эдийн засгийн хориг арга хэмжээ авч АНУ, Австрали, Канад болон Европын холбооны улсуудаас зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон болохоо зарласан. Эдийн засгийн хориг арга хэмжээний авснаас үүдэж улмаас тус улсад зарим бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт багасч, үүнийг дагасан гадаад худалдааны шинэ орон зай бий болж байгааг зарим улс орнууд соргогоор мэдэрч ашиглахын төлөө өрсөлдөх боллоо. Монголчууд бидэнд ч гэсэн энэхүү өрсөлдөөнд орж гадаад худалдааны эргэлт болон экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх шинэ боломж гарч ирж байна. Энэхүү нөхцөл байдлыг улс орныхоо эрх ашигт нийцүүлэн үр дүнтэй ашиглаж чадах эсэх нь өнөөгийн эрх баригчид Та бүхний алсын хараа, мэдлэг боловсрол, хүсэл сонирхол, хичээл зүтгэл, улс төрийн мэдрэмжээс хамаарна гэж МАН-ынхан илэрхийлсэн юм.

Иймээс ОХУ-ын Төрийн тэргүүн манай улсад айлчлах гэж байгаа болохоор Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг ажил хэрэгчээр хандахыг хүссэн байна. Ази, Европыг холбосон эдийн засаг, бизнесийн гүүр улс болох боломжоо бүрэн ашиглаж дэд бүтэц, эрчим хүч, нефть болон хий хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан тавих асуудлыг шийдвэрлэх ёстой. Мөн Монгол Улсаас ОХУ-д экспортлох бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай, үр дүнтэй ажиллах. АНУ болон Европын холбооны орнуудаас ОХУ-ын импортын үхрийн махны 60 орчим хувь буюу 600 мянган тонныг нийлүүлж байсан зах зээл нээгдэж байгааг онцгой анхаарч ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хэлцлийг эрчимжүүлж, экспортын махны хэмжээг нэмэгдүүлэх боломжийг үр дүнтэй ашиглах хэрэгтэй байгаа. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хүрээнд стратегийн ач холбогдолтой уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж эхлүүлэх талаар хөндөхийг сануулжээ. Ингээд мал аж ахуйн гаралтай хүнсний болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг боловсруулах орчин үеийн технологи бүхий хамтарсан үйлдвэрийг барих асуудлыг шийдвэрлэх цаг гэсэн байна.

МАН-ын бүлгийн гишүүд дээрх асуудлуудыг ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахад бэлэн гэлээ.

0 Сэтгэгдэл
argaagyi tom nam uur setgej bn.
mash zuw sanal gargasan bn. strategiin tom orduud , tomoohon ded bytciin asuudaldaa hoid hurshtuiguu hamtrah nn zyitei, ingej hychiig tencyylii, bas yapon, solongos ylstai ingej harilcii
Хамгийн их уншсан