Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийт нутгийн 30 хувьд өвөлжилт хүндэрч магадгүй


Ирэх өвөл 50 сая толгой мал өвөлжинө. Нийт нутгийн 70 хувьд зуншлага сайхан, газрын гарц сайн байна. Үлдсэн 30 хувьд нь бэлчээрийн даац хэтэрсэн, гандуу байгаа аж. Тухайлбал Баян-Өлгийн Булган, Ховдын Манхан, Өвөрхангайн Баруунбаян-Улаан зэрэг 11 аймгийн 34 суманд бэлчээрийн даац хэтэрчээ. Иймд гандуу болон бэлчээрийн даац хэтэрсэн газрын малчдыг  ойролцоо аймаг, сумын нутагт отор нүүдэл хийлгэх, хилийн зурвас болон, дархан цаазтай газарт оруулж өвөлжүүлэх арга хэмжээ авахаар тогтлоо. Мөн өвс тэжээлийн нөөц ахиухан бэлдэх үүргийг ҮХААЯ-наас орон нутгийн удирдлагуудад өгчээ. Ирэх хаварын хүнсний хэрэгцээнд Улаанбаатар хотод 12, Дархан-Уул, Орхон аймагт тус нэг мянган тонн мах нөөцлөх шийд гарлаа. Ирэх сард тендер зарлаж нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах аж. Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн цаг агаарын урьдчилсан мэдээнд ирэх өвөл Төв болон Баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиуй цас орж хүйтрэх төлөвтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан