Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай улс 410 мянган тонн улаан буудай хурааж авна


Энэ намар хурааж авах ургацын урьдчилсан дүн гарлаа. Ингээд  466  мянган тонн үр тариа хурааж хурааж авах тооцоо хийжээ. Уг үр тарианы 439  мянган тонн нь улаан буудай юм. Үүнийг цэвэрлэж гурил үйлдвэрлэхэд бэлэн болгоход 410 мянган тонн болно. Тэгээд 50 тонныг нь ирэх оны тариалалтын үр болгож хадгалана. Мөн тэжээлд 20, спитрын үйлдвэрлэлд 10 мянган тонныг нь ашиглах болжээ. Үлдсэнийг нь ТЭДС болон гурлын үйлдвэрүүд авна.
 
Зуншлага сайхан байсан тул үр тарианы ургац сайн, болц нь сүүлийн жилүүдийнхээс 14 хоногоор  түрүүнд байгаа юм. Нөгөө талаар улаан буудайн чанар, цавуулаг нь өндөр байгаа аж. Нэг га талбайгаас 15.2 центнер улаан буудай хурааж авах аж. ҮХААЯ, ЭМЯ-наас хийсэн судалгаагаар манай улс жилд 230 мянган тонн гурил хэрэглэх тооцоо гарсан байдаг. Ийм хэмжээний гурил үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаан буудай шаардлагатай. Тэгэхээр цаг агаарын бэрхшээл тулгарахгүй л бол гурлын хэрэгцээгээ бүрэн хангах ургац хураан авна гэсэн үг.  Одоогоор улаан буудай хураах ажил Дархан-Уул аймгийн Хонгор сумаас эхлээд байна. тус суманд тариалсан ургац бүрэн болсон байна. Үүнээс гадна Сэлэнгэ, Төв аймгийн зарим аж ахуйн нэгж ангилан хадаж ургацаа хурааж эхэлжээ.

Төмс хүнсний ногоо хураах ажил бас ундарч буй юм. Энэ намар 154 мянган тонн төмс, 100 мянган тонн хүнсний ногоо, 47 мянган тонн тосны ургамал, 41 мянган тонн тэжээл хурааж авах тооцоо хийв.   Ус цаг уур орчны шинжилгээний хүлээнгээс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын сүүлч, ирэх сарын аравдаар хөрсөн дээр цочир хүйтрэх аж. Иймд тариаланчид ургацаа хамгаалах талаар арга хэмжээ авах шаардлагатай хэмээн анхааруулж буй юм. Цаг агаарын эрс байдлаас шалтгаалж Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт 2859 га талбайн ургац мөндөрт цохиулжээ. ТЭДС нэг тонн улаан буудайг 460 мянган төгрөгөөр худалдан авахаар тогтлоо. Мөн тариаланчдад улсад тушаасан нэг тонн улаан буудай тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан