Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүрэмт хувцас ямар үнэтэй байх вэ

Энэ хичээлийн жилд 375 мянга гаруй  сурагч шинэ дүрэмт хувцас өмсөхөөр болжээ. Наймдугаар сарын эхний хагасын байдлаар энэ хичээлийн жилд шаардагдах тоо хэмжээгээр дүрэмт хувцсыг үйлдвэрлэж бэлэн болгосон гэж үйлдвэрлэгчид салбарын  яаманд мэдээлжээ. Дүрэмт хувцасны борлуулалт нийслэлд  хэдийнэ эхэлсэн бол аймаг, нийслэлд  наймдугаар сарын 18-31-ний хооронд нийлүүлэхээр болжээ. Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн оныхтой адил байна гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Тиймээс танд борлуулалтын цэгүүд  хаана байгааг дуулгая.Худалдаа наймдугаар сарын 15-31-ний хооронд гарна. Харин аймаг бүрт сурагчийн дүрэмт хувцас худалдаалах 2-3 борлуулалтын цэг нээж, наймдугаар сарын 18-наас борлуулж эхэлжээ.
 

o Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай,

o “Аса” циркийн гаднах талбай,

o Ялалтын талбай,

o Дүнжингарав худалдааны төвд,

o Улсын их дэлгүүр “Аса” циркийн хоорондох усан оргилууртай талбайд өдөр бүр 9-20 цагт сурагчийн дүрэмт хувцас худалдаална.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан