Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд С.Батболд Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймгийн Баянгол сумын үр тарианы “Түмэн бут”, “Баруун хараа өгөөж” компанийн хаврын тариалалтын ажилтай танилцан, газар тариалан эрхлэгчидтэй уулзаж санал, бодлыг нь сонсох юм. Мөн Улсын тэргүүний сумаар шалгарсан Баянгол сумын удирдлага, нутгийн иргэдэд гэрчилгээ, туг гардуулахаар төлөвлөжээ. Манай улс энэ жил 330 мянган га талбайд үр тариа, үүнээс 320 мянга га-д улаанбуудай, 15 мянган га-д төмс, 8 мянган га-д хүнсний ногоо, 18 мянган га-д тэжээлийн болон техникийн ургамал тариалах юм. Ингэснээр 490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээлийн болон техникийн ургамал хураан авч, 330 мянган га-д чанар сайтай уринш боловсруулна. Өнгөрсөн жил манай улс жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62.6 хувийг дотоодынхоо ургацаас хангаж чадсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан