Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нисдэг тэргээр мөстэй ус асгажээ

"Ice Bucket Challenge"-ийн сорилгыг нэгэн эр даалгүй эмнэлэгт хүргэгджээ. Учир нь, түүний найз ой хээрийн түймэр унтраахад ашигладаг нисдэг тэргээр их хэмжээний ус дээрээс нь асгасан учир өнөөх эр айсандаа ухаан алджээ. Эмч нар эхэндээ түүний дотор эрхтэн гэмтсэн байх хэмээн эмээж байсан ч шинжилгээ хийж үзэхэд ноцтой бэртэл гэмтэл аваагүй байж. Энэ явдал Испанид болсон бөгөөд "Ice Bucket Challenge"-д нэгдэж дээрээсээ ус асгуулсан эр Бельгийн иргэн 51 настай нэгэн байжээ. Хоёр найз усны хэмжээг нарийн сайн мэдээгүйгээс уг сорилгын утга учир болсон хувин усыг хэдэн зуун литр болгон ахиулж, эцэстээ нэгнийхээ эрүүл мэндийг хохироож ч мэдэхээр байдалд хүрчээ.

0 Сэтгэгдэл
hahahaha humans going mad. phones going smart
Хамгийн их уншсан